Ирэх онд 2 яам, 4 агентлаг шинээр байгуулна

Ирэх оны төсвийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхлээд байна. Засгийн газар 2022 онд хоёр яам, дөрвөн агентлаг шинээр байгуулах асуудлыг төсвийн төсөлд тусгасан билээ. Нөгөө талаар Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжлийн яам байгуулах зорилтыг МАН сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгасан бөгөөд улмаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт оруулсан байдаг. Төсөвт суулгаснаар Эдийн засаг хөгжлийн яам, Цахим хөгжлийн яамнаас гадна И-Монгол Академи, Сахилгын хороо, Ойн судалгаа, хөгжлийн агентлаг, Боловсролын ерөнхий газар гэсэн дөрвөн агентлаг байгуулахад нийт 41.6 тэрбум төгрөг төсөвлөжээ. 

Төсвийн хэлэлцүүлгийн үеэр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж мэдээлэхдээ "Эдийн засгийн хөгжлийн яамны төсөв дээр 4.3 тэрбум, Цахим хөгжлийн яамны төсөвт 1.8 тэрбум төгрөг суусан. Одоогийн байдлаар энэ хоёр агентлаг 30-40 хүнтэй ажиллаж байгаа. Төсөвт тооцож оруулснаар шинэ хоёр яаманд 80, 80 хүний орон тоо гаргах санал яригдаж байна. Гэхдээ явцын дунд өөрчлөгдөх байх" гэлээ. 


Ирэх онд 2 яам, 4 агентлаг шинээр байгуулна
2021-10-22 10:30:47
Шинэ мэдээ
Санал асуулга