АНУ-ын 30 орчим хотод эсэргүүцлийн жагсаал болж байна

АНУ-ын нэгэн хотод цагдаагийн баривчилгааны үеэр 46 настай Жорж Флойд Африк-америк гаралтай эрэгтэй нас барснаар Нэгдсэн улс даяар 30 орчим хотод эсэргүүцлийн жагсаал эхэллээ. Цагдаагийн офицер Дерек Чоувин нь баривчилгааны үеэр Жорж Флойдыг гавлаж, газар хэвтүүлэн хүзүүн дээр нь өвдөглөн 8 минут сууснаас сэжигтэн газар дээрээ амьсгал хураасан юм. 8 минутын турш Жорж Флойд амьсгалж чадахгүй байгаагаа учирлан гуйж амь аврахыг хүссэн хэдий ч цагдаагийн офицер авч хэлэлцээгүй аж. Жорж Флойд нь хүнсний дэлгүүрт хуурамч 20 доллароор тооцоо хийсэн хэргээр баривчлагдан ийнхүү газар дээрээ амьсгал хураасан юм. Энэ үйл явдал гэрчүүдийн хийсэн видео, бичлэгээр баталгаажин олон нийтэд тарж АНУ-ын олон хотод уг үйл явдлыг эсэргүүцэж арьс өнгөөр ялгаварлахыг таслан зогсоохыг шаардаж байна. Одоогоор иргэний дайн дэгдэж магадгүй хүндхэн нөхцөл байдал үүсээд байна.


АНУ-ын 30 орчим хотод эсэргүүцлийн жагсаал болж байна
2020-05-31 19:57:53
Шинэ мэдээ
Санал асуулга