Баяр наадмыг цахимаар хийнэ

Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа хэвлэлийн бага хуралд хөл хорио болон хүүхдүүдийг вакцинд хамруулах асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр 12-15 насны хүүхдүүдийг ирэх даваа гаригаас “Файзер” компанийн вакцинаар дархлаажуулна. Үйлдвэрлэгч компаниас зөвлөмж авахад 12-оос дээш насны хүүхдүүдийг дархлаажуулах боломжтой гэсэн. Албан ёсны зөвлөмж энэ долоо хоногт албажиж ирнэ. Улсын хэмжээнд 12-17 насны 290 мянга орчим буюу нийт хүн амын 10 хувийг нэмж дархлаажуулах боломжтой болж байна. Одоо жирэмсэн эхчүүд, 16-17 насны хүүхдүүдийг дархлаажуулж байгаа. Улсын баяр наадмыг нийслэлд тэмдэглэхдээ долдугаар сарын 11-13-нд үзэгчгүй хийхээр болсон. Харин орон нутагт цар тахлын халдвар буурвал долдугаар сарын 20-ноос хойш тухайн аймаг, сумдын эрсдэлийн үнэлгээ хийсний дараа наадам хийх эсэхийг шийдвэрлэнэ. Засгийн газрын хуралдаанаар эрдэмтдийн багаас хөл хорио тогтоох талаар танилцуулсан. УОК-оос хөл хорио тавих албан ёсны санал гаргаагүй" .


Баяр наадмыг цахимаар хийнэ
2021-06-23 16:36:09
Шинэ мэдээ
Санал асуулга