0-12 насны хүүхэдтэй төрийн албан хаагчдыг цахимаар ажиллуулна

УОК-ын нэгдсэн Шуурхай штабаас хөл хорио тогтоохгүйг албан ёсоор мэдэгдлээ. Хэрэв одоо хязгаарлалтын хатуу арга хэмжээ авбал үр дүн багатай болохыг эрдэмтдийн судалгаагаар тогтоосон аж. Харин 0-12 хүртэл насны хүүхэдтэй төрийн албан хаагчдыг цахимаар ажиллуулахаар болсныг штабын дарга Б.Ууганбаяр онцолсон юм. Тэрбээр “Шадар сайдын зүгээс нөхцөл байдалтай холбогдуулан төрийн байгууллагад ажилладаг бага насны хүүхэдтэй болон өндөр настай хүнийг гэртээ сувилдаг албан хаагчдыг цахимаар ажиллуулахаар болсон. Удахгүй төрийн албан хаагчид, ахмад настан бага цагаар болон гэрээсээ ажиллана. Мөн аж ахуйн нэгжүүдийн нийгмийн өмнө хүлээсэн зорилтыг дээшлүүлэхээр ажиллаж байна” гэлээ.

 


0-12 насны хүүхэдтэй төрийн албан хаагчдыг цахимаар ажиллуулна
2021-10-14 09:29:09
Шинэ мэдээ
Санал асуулга