Короновирусын тархалт, тандалт ямар байгаа талаарх ээлжит мэдээллээ хийлээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: 2020 оны тавдугаар сарын 30- нд  нийт 31 хүнд шинжилгээ хийсэн. Тандалтын хоёр сорьцод санамсаргүй байдлаар шинжилгээ хийхэд халдвар илрээгүй.  Алтан булгийн боомтоор орж ирсэн 28-н ачаа тээврийн машины жолооч, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан нэг хүнд давтан шинжилгээ хийлээ. Короно вирус илрээгүй. Өнөөдрийн байдлаар нийт батлагдсан тохиолдолд 179 байна. Үүнээс эдгэрч дараагийн сувилалд шилжсэн болон гэртээ гарсан 44 байна. Эмчлэгдэж байгаа 135 хүн байна. Үүнийг биеийн байдлаар үзэхийн бол 116 хөнгөн , хүндэвтэр 19, 8-16 насны 5 хүн байна. Жирэмсэн эмэгтэй 2 байсан бол 1 нэмэгдсэн. Элэгний хавдар оноштой , сахарын өвчтэй тус тус нэг нэг хүн байна. Яг одоо ХӨСҮТ-д 169 хүн эмчилгээ хяналтад байна.


Короновирусын тархалт, тандалт ямар байгаа талаарх ээлжит мэдээллээ хийлээ.
2020-05-31 00:00:00
Шинэ мэдээ
Санал асуулга