Хүүхдийн мөнгийг маргаашаас олгоно

Нийгмийн халамжийн үйлчилгээний 2 дугаар сарын олголтын мэдээллийг хүргэж байна. Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, Ахмад настанд олгох хөнгөлөлт, тусламж, хүндэтгэл, Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үзүүлэх хөнгөлөлт, тусламж, Хүнсний эрхийн бичиг олгох үйлчилгээг 2 дугаар сарын 8-наас олгож эхэлсэн. Харин "Насны хишиг", Эхийн алдар одонгийн мөнгөн тусламжийг өнөөдөр буюу 2 дугаар сарын 9-нөөс олгож эхэлнэ. Тэгвэл хүүхдийн мөнгөн тэтгэмжийг маргааш буюу 2 дугаар сарын 10-наас олгоно. Мөн Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх эцэгт олгох тэтгэмжийг /4 үйлчилгээ/ 2 дугаар сарын 17-ноос олгож эхэлнэ. Иргэн Та Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлж Нийгмийн халамжийн үйлчилгээг www.ehalamj.mn халамжийн нэгдсэн системд бүртгүүлсэн данс руугаа цахим банк болон ATM-ээс аваарай.

 


Хүүхдийн мөнгийг маргаашаас олгоно
2021-02-09 13:41:54
Шинэ мэдээ
Санал асуулга