32 хүнээс коронавирусын халдвар илэрчээ

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн мэдээлснээр энэ сарын 23-нд нийт 26508 сорьцод шинжилгээ хийхэд 32 хүнээс Сovid-19 илэрчээ. Эдгээр халдвартай иргэд бүгд Улаанбаатар хотынх аж.  Хөл хорионы үед зохион байгуулсан "Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээний хүрээнд есөн хүнээс вирус илэрч, нийт 131 тохиолдол бүртгэгдсэн байна. Эдгээрээс 59 хүний анхны шинжилгээгээр вирус илэрсэн. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотод нийт 1914 батлагдсан тохиолдол бүртгэгдээд байна.

Улсын хэмжээнд батлагдсан нийт тохиолдол 2755 бөгөөд үүнээс 2070 буюу 75.1 хувь нь эдгэрсэн дүн мэдээтэй байна.


32 хүнээс коронавирусын халдвар илэрчээ
2021-02-24 11:59:16
Шинэ мэдээ
Санал асуулга