Завхан аймагт 2 халдварын тохиолдол бүртгэгдэв

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллээр өчигдөр 19507 сорьцод шинжилгээ хийхэд 44 хүнээс Covid-19 илэрч, улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 3076 болсон байна. ХӨСҮТ-ийн Халдварын тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгальмаа шинээр батлагдсан 44 тохиолдлоос нийслэлд 42, Завхан аймагт хоёр тохиолдол бүртгэгдсэнийг мэдээллээ.  Дотоодод халдвар авсан хүмүүсийн тоо 2557 болж,  55 хүн эдгэрч гэртээ харьсан байна. Одоогоор 657 хүн эмчлэгдэж буй бөгөөд биеийн байдал нь маш хүнд 2, хүнд 7 хүн байна. Архаг суурь өвчтэй хүмүүсийн өвчин сэдэрч биеийн байдал хүндэрч байна. Ийм учраас нийтийг хамарсан баярыг олноороо тэмдэглэхгүй байхыг зөвлөлөө. 


Завхан аймагт 2 халдварын тохиолдол бүртгэгдэв
2021-03-04 12:06:27
Шинэ мэдээ
Санал асуулга