Нөхрийнхөө өмнөөс эхнэр нь шинжилгээ өгчээ

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан ХӨСҮТ-д үүсээд буй нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яаманд ажиллах үеэрээ мэдээлэл өглөө. Тэрбээр "Ноцтой асуудлууд байна. ХӨСҮТ-ийн ажилтан танил талаараа өөр хүний өмнөөс өөр хүнээс шинжилгээ авдаг, нөхрийнхөө өмнөөс эхнэр нь очиж шинжилгээ өгдөг асуудал байна. Нөхөр нь зүгээр гээд хөдөө явсан байна.  Нөхрийнхөө өмнөөс хоёр, гурван удаа шинжилгээ өгсөн хүн эерэг гарсан. Ингэснээр ойрын хавьтлаа хөөж байна гэсээр байтал жинхэнэ батлагдсан тохиолдол гээд байгаа нь сөрөг, батлагдаагүй тохиолдол нь эерэг гараад, энэ тэнд халдвар тархах эрсдэл үүсэж байна. Энэ бол ХӨСҮТ-ийн олон ноцтой асуудлын нэг нь. Ийм асуудлууд үүсэж байгаа учраас тандалт судалгааны ажил үр дүнгүй болоод байна.
Хариуцлагатай ажилчид хариуцлагагүй үйлдэл гаргаад байгаа учраас тархалтын үр дүн буурахгүй байна" гэлээ. 

Нөхрийнхөө өмнөөс эхнэр нь шинжилгээ өгчээ
2021-03-17 11:01:22
Шинэ мэдээ
Санал асуулга