Вакцины эхний тунг хийлгэсэн 532 хүн халдвар авчээ

Өнөөгийн байдлаар 310 мянга гаруй хүн вакцинд хамрагджээ. Гэвч вакцины эхний тунг хийлгэсэн 532 хүн халдвар авсан байна. Мэргэжилтнүүдийн зөвлөж буйгаар вакцины эхний тунг хийлгээд 14 хоноод 40-50 хувийн дархлаа тогтож буй. 2 дахь тунг хийлгээд 14 хоноод бүрэн дархлаатай болох юм. Иймд вакцины 2 тунг тариулсан ч маскаа тогтмол зүүж, зайгаа барьж, халдвар хамгааллын дэглэмээ барихыг мэргэжлийн хүмүүс зөвлөж байна.
Сүүлийн үед халдвар авсан иргэдийн 30 гаруй хувь нь ажлын газраасаа авч байгаа гэсэн судалгаа гарчээ. Улсын онцгой комиссоос энэ сарын 3-наас вакциныг 2-3 дахин эрчимжүүлж, зарим аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг 15 хоног хязгаарлаж буй нь вакцинжуулалтыг үр дүнд хүргэх нэг үндэслэл юм байна. Албаны хүмүүсийн мэдээлснээр Улаанбаатар хотын насанд хүрсэн 1 сая иргэнээ 4 дүгээр сард вакцины эхний тунг хийж, 5 дугаар сараас орон нутагт, мөн нийслэлийн иргэдийг 2 дахь тунг хийж дуусгах ажээ. Иймд иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ ягштал мөрдөхийг уриалж байна.

 


Вакцины эхний тунг хийлгэсэн 532 хүн халдвар авчээ
2021-04-01 09:43:28
Шинэ мэдээ
Санал асуулга