"Багануур" ХК дүүргийн ЭМТ-д шаардлагатай хүчилтөрөгчийг үнэгүй үйлдвэрлэн өгч байна

Коронавирус цар тахлын үед эмнэлгүүдэд хүчилтөрөгчийн хэрэгцээ нэмэгдсэн билээ. Иймд “Багануур” ХК нийгмийн хариуцлагын ухамсарлан дүүргийн Эрүүл мэндийн төвд 2020 оны нэгдүгээр сараас эхлэн шаардлагатай хүчилтөрөгчийг үнэ төлбөргүй үйлдвэрлэн өгч байна. Тодруулбал, 2020 онд нийтдээ 88 ширхэг өндөр даралтат баллон буюу 585 шоо метр, 2021 оны 8 дугаар сарын 15-ны байдлаар 655 ширхэг баллон буюу 3930 шоо метр хүчилтөрөгч үйлдвэрлэж Эрүүл мэндийн төвд өгсөн байна. Энэ дүнг зах зээлийн ханшаар тооцоолбол 30 гаруй сая төгрөгтэй дүйцэх юм.

 


"Багануур" ХК дүүргийн ЭМТ-д шаардлагатай хүчилтөрөгчийг үнэгүй үйлдвэрлэн өгч байна
2021-08-24 12:17:51
Шинэ мэдээ
Санал асуулга