Дорноговь аймагт хэрэгжих хөтөлбөрийг "Бадрах энержи компани санхүүжүүлнэ

“Орано” сан, “Бадрах Энержи” ХХК болон “François-Xavier Bagnoud” (FXB) нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр 2016 оноос Дорноговь аймгийн айл өрхүүдэд чиглэсэн боловсрол, эрүүл мэнд, хүмүүнлэгийн хөтөлбөрийг 3 жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүлж, тус аймгийн Сайншанд сумын 76, Улаанбадрах сумын 13, Зүүнбаян багийн 11, нийт 100 өрхийг хөтөлбөрт хамруулсан. “Бадрах Энержи” компани энэхүү хөтөлбөрийн хэрэгжих хугацааг сунгаж, 2021 оныг дуустал санхүүжүүлэхээр боллоо.

Хөтөлбөрт хамрагдсан айл өрхүүдэд нийгэм, эдийн засаг, боловсрол, эрүүл мэндийн сургалтад хамрагддаг. Түүнчлэн нэмэлт орлого олох боломжууд, ажил хөдөлмөр эрхлэхэд зөвлөгөө мэдээлэл өгөхөөс гадна олон айл өрхөд хүнс тэжээл, орон гэрийн тусламж дэмжлэг үзүүлдэг юм. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд шинэ санаачилга гаргасан үр дүнтэй төслүүдийг гарааны хөрөнгийн дэмжлэг үзүүлдэг билээ.


Дорноговь аймагт хэрэгжих хөтөлбөрийг "Бадрах энержи компани санхүүжүүлнэ
2021-08-10 13:15:18
Шинэ мэдээ
Санал асуулга