Франц улсад сурч, ажилладаг монголчууд ХӨСҮТ-д 5.7 мянган евро хандивлалаа

Франц улсад ажиллаж, сурч, амьдарч буй монголчуудын төлөөлөл 5.720 евро буюу 18.3 сая төгрөгийн хандивыг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүд гардуулж өглөө. 

Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиож буй энэ үед хоёр орны харилцааг улам өргөжүүлэх зорилго бүхий “Умардын монголчууд” ТББ энэхүү хандивын аяныг зохион байгуулжээ.

“Умардын монголчууд” ТББ-ын зүгээс Шинэ коронавирусийн халдварыг иргэдийнхээ дунд алдуулахгүй тулд, өвдсөн иргэдээ эмчлэхийн тулд цаг нар, нойр хойлоо умартан ажиллаж байгаа эмч нартаа талархал илэрхийллээ.

 


Франц улсад сурч, ажилладаг монголчууд ХӨСҮТ-д 5.7 мянган евро хандивлалаа
2020-06-13 23:05:47
Шинэ мэдээ
Санал асуулга