Тэтгэврийн зөрүүг арилгах шаардлага хүргүүллээ

Ахмадын тэтгэврийн зөрүүг арилгах асуудлаар Монголын ахмадуудын холбооноос хийв. Тус холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар хэлэхдээ "Манай улсын 320 гаруй мянган ахмад настны дийлэнх нь 2011 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон. 2001 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон хүмүүс бага цалингаасаа тэтгэвэр тогтоолгоод ихэнх нь тэтгэврийн доод хэмжээ 350 мянган төгрөг авч  байна. Ахмад настны тухай хуулийн наймдугаар зүйл, Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгох тухай хуулийн 30 дугаар зүйлд ахмад настны тэтгэврийг амьжиргааны өртгийн өөрчлөлт, инфляцтай уялдуулан жил бүр индексжүүлэн өөрчилж байх талаар тусгасан боловч сайн журмаар хэрэгжээгүй учраас тэтгэврийн зөрүү жил ирэх тусам нэмэгдэж байна.

 "320 гаруй мянган ахмад настны ихэнх нь 2011 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон хүмүүс бий. Зөрүү гэдэг ойлголт нь 1990 оноос хойш яригдаж байгаа. 2001 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон хүмүүс бага цалингаасаа тэтгэвэр тогтоолгоод ихэнх нь тэтгэврийн доод хэмжээ 350 мянган төгрөг авч амьжиргаанд нь хүрэлцэхгүй байна."Ахмад на

Сүүлийн хэдэн жилд тэтгэвэр дээр 20, 25, 27, 30 мянган төгрөгийг сард нэмэгдүүлж ирлээ. Гэвч нэг хүний тэтгэврийн зөрүү 100-600 мянга хүртэлх төгрөг байгаа юм. Тиймээс 70 ба түүнээс дээш настай ахмад настнуудын тэтгэврийн зөрүүг эхний ээлжинд арилгах шаардлагыг удаа дараа төрийн өндөрлөгүүдэд тавьсан ч шийдэгдэхгүй өнөөг хүрлээ.

Бидний тооцооллоор тэтгэврийн зөрүүг арилгахад 600 орчим тэрбум төгрөг шаардлагатай. Тухайн асуудлыг шийдэхгүйгээр улсын төсвийг баталбал ахмадуудын бухимдал дээд цэгтээ хүрнэ. 2022-2023 онд багтаан тэтгэврийн зөрүүг арилгах нэмэгдэл хөрөнгийн эх үүсвэрийг гаргаж өгөх, 70-аас дээш настай ахмад настнуудын тэтгэврийн зөрүүг 2022 оны нэгдүгээр улиралд багтаан шийдвэрлэх шаардлагыг Ерөнхий сайд, Сангийн сайд нарт хүргүүлж байна" гэв. 

 
 

Тэтгэврийн зөрүүг арилгах шаардлага хүргүүллээ
2021-09-22 11:55:18
Шинэ мэдээ
Санал асуулга