Украины тэргүүн хатагтай коронавирусээр халдварлажээ

Украины ерөнхийлөгч Володмимир Зеленскийн эхнэр шинэ төрлийн коронавирус тусчээ. Иймд Зеленский хэсэг хугацаанд олон нийтийн арга хэмжээнд оролцохгүй, хотоосоо гадагш гарахгүй гэнэ. Мөн албан уулзалтуудаа цуцалж, зарим уулзалтаа цахимаар хийх болжээ.

Түүний эхнэр Олена Зеленскийн шинжилгээний хариу эерэг гарсан ч нөхөр, хоёр хүүхдийнх нь шинжилгээ сөрөг хариутай гарсан байна. Тэргүүн хатагтайн бие хэвийн, эмнэл зүйн ямар нэг шинж тэмдэг илрээгүй байгаа бөгөөд эмнэлэгт хэвтээгүй байна. Өөрөөр хэлбэл гэрийн тусгаарлалтад эмчилгээ хийлгэж байгаа аж.

 


Украины тэргүүн хатагтай коронавирусээр халдварлажээ
2020-06-13 23:09:12
Санал асуулга