Хархорин захад мах хамгийн хямд байна

Нийслэлийн статистикийн газраас гаргасан мэдээллээр энэ сарын эхний хоёр долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 10393 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 12640 төгрөгийн үнэтэй байгаа аж. Харин үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 260 төгрөгөөр, үхрийн цул махны үнэ 168 төгрөгөөр тус тус өсчээ. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 10800 төгрөг, Харин “Саруул” худалдааны төвд хамгийн өндөр үнэтэй буюу 15500 төгрөг байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 164 төгрөгөөр, хонины цул махны үнэ 106 төгрөгөөр тус тус өссөн байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 8500 төгрөгөөр, харин “Саруул” худалдааны төвд хамгийн өндөр үнэтэй буюу 14500 төгрөгөөр худалдаалж байна.

 


Хархорин захад мах хамгийн хямд байна
2020-06-14 12:11:00
Шинэ мэдээ
Санал асуулга