Шивээ-Овоогийн нүүрсний ордыг түшиглэн 200 мвт хүчин чадалтай цахилгаан станц барина

"Эрдэнэс ассет менежмент ҮЦК" ХХК Монгол улсын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах эрчим хүч, дэд бүтэц, боловсруулах үйлдвэр, ногоон хөгжлийн төслүүдэд хөрөнгө оруулалтын шийдлүүдийг гаргах, хөрөнгө оруулалтын сангаар дамжуулан санхүүжүүлэх зорилготой.
Эхний ээлжинд Шивээ-Овоогийн нүүрсний ордыг түшиглэн 200 мвт хүчин чадалтай цахилгаан станц барих, 2014 оноос БОАЖЯ-наас хэрэгжүүлж буй "Хэрлэн-Говь" төслийн хүрээнд Хэрлэн голын үерийн усыг говийн бүсэд хүргэж хүн амыг цэвэр ундны усаар хангах, эрчимжсэн аж ахуй, уул уурхай, цахилгаан станцын хэрэглээний усыг нийлүүлэх төсөлд хамтран ажиллах сонирхолтой гадаадын хөрөнгө оруулагчидтай холбоо тогтоон, санхүүжилтын загвар гаргаж байна.

 


Шивээ-Овоогийн нүүрсний ордыг түшиглэн 200 мвт хүчин чадалтай цахилгаан станц барина
2021-03-16 12:53:20
Шинэ мэдээ
Санал асуулга