Н.Содбилэг сонирхогчдын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэв

Бүгд найрамдах Грек улсын Родес хотноо болсон шатрын сонирхогчдын ДАШТ-д Монгол Улсаас таван тамирчин оролцлоо.Уг тэмцээнд 12 настай Н.Содбилэг чансааны оноо 1700 хүртэлх ангилалд мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр есөн өрөг тоглон найм хожиж, ганц тэнцэн коэффицентын ялимгүй зөрүүгээр мөнгөн медаль хүртсэн юм.

Мөн энэ ангилалд өрсөлдсөн УИХ-ын гишүүн асан Д.Лүндээжанцан 29 дүгээр байрт оржээ. Харин чансааны оноо 2000 хүртэлх ангилалд өрсөлдсөн Б.Тэнүүнболд 10 дугаар байр, М.Мандухай 17 дугаар байрт шалгарсан бол 2300 хүртэлх ангилалд өрсөлдсөн Б.Халиун 28 дугаар байр эзэлжээ.


Н.Содбилэг сонирхогчдын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэв
2021-10-26 11:11:06
Шинэ мэдээ
Санал асуулга