Ирэх сараас 2-3 насны хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулж магадгүй

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан коронавирусын цар тахлын улмаас цэцэрлэгт явж чадахгүй байгаа бага насны хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах эсэх талаар мэдээллээ. Түүний хэлснээр ЭМЯ, УОК-оос эрсдэлийн үнэлгээг хийн аюулгүй гэж үзвэл ирэх сарын 1-нээс 2-3 насны хүүхдүүдийг улс даяар цэцэрлэгт хамруулах асуудлыг судалж байгаа аж. Тэрбээр “Есдүгээр сарын 1-н буюу хичээл, сургууль эхэлснээс хойш коронавирусийн халдварт өртөх хүүхдүүдийн тоо өсөөгүй байна. Тодруулбал, өмнө коронавирусийн халдвар авсан хүмүүсийн 20 хувь хүүхэд байсан. Харин УОК-ын энэ долоо хоногийн мэдээллээр хичээл сургууль эхэлснээс хойш коронавируст халдвар авсан хүмүүсийн 18 хувь нь хүүхэд байгаа юм. Мөн бид 0-11 насны хүүхдүүдийг томуугийн вакцинд хамруулж байгаа. Сүүлийн мэдээллээр 2-3 насны хүүхдүүдийн бараг 90 орчим хувь томуугийн вакциныг бүрэн хийлгэсэн байна. Иймд ЭМЯ, УОК-оос эрсдлийн үнэлгээ хийж эрсдэлгүй гэх үндэслэл гарвал магадгүй арваннэгдүгээр сарын 1-ээс 2-3 настай хүүхдүүдийг улс орон даяар цэцэрлэгт авах үйл ажиллаагааг зохион байгуулна" гэв. 


Ирэх сараас 2-3 насны хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулж магадгүй
2021-10-19 15:46:10
Шинэ мэдээ
Санал асуулга