Боловсролын салбарын 100 жилийн түүх ном боллоо

Монгол Улсад Орчин цагийн боловсролын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн түүхт ойг тохиолдуулан “Монголын боловсрол” нэвтэрхий толь, “Монголын боловсрол-100 үйл явдал” хоёр номын нээлт боллоо. Монголын боловсролын түүх, мэргэжлийн нэр томьёо, танин мэдэхүйн мэдлэг мэдээллийг багтаасан “Монголын боловсрол” нэвтэрхий толь 2 ботийг эмхэтгэлээ. Энэ ном нь Британика толь бүтээдэг олон улсын стандартын дагуу бүх мэдээллийг цагаан толгойн үсгийн дарааллаар жагсаасан, боловсролын бүхий л асуудлыг багтаасан салбарын анхны нэвтэрхий толь болж байна. Хоёрт боть нь нийт 3500 гаруй толгой өгүүлэлтэй бөгөөд боловсролын түүх, тогтолцоо, эрхзүй, боловсрол судлалын 1500 гаруй нэр томьёог тайлбарласан. Монгол Улсын Ардын багш, Монгол Улсын гавьяат багш, Хөдөлмөрийн баатар цолтой багш нар, үе үеийн сайдууд, боловсролын тэргүүлэх эрдэмтэн судлаачид нийт 800 хүний боловсролын салбарт оруулсан түүхэн гавьяаг сурвалжлан тодруулж, товч мэдээллийг оруулснаар онцлогтой. Хоёр дахь бүтээл болох “Монголын боловсрол-100 үйл явдал” ном бол боловсролын салбарт эхлэл, шинэчлэл, үзэгдэл гэж дүгнэгдсэн 100 үйл явдлыг он дарааллаар харуулсан альманах төрлийн бүтээл боллоо.
Боловсролын салбарын хоёр номыг бүтээхэд “Нэпко” компани өөрийн мэдээллийн сан дахь баялаг архивтаа тулгуурлан, манай салбарыг олон талаас нь судалдаг эрдэмтэн, судлаачид, багш нар, төрийн албан хаагчид судалгааны бүтээл, ном товхимол, өөрт байгаа архив, цуглуулгаа харамгүй хуваалцаж ажилласанд талархал илэрхийлье. Номын нээлтийн үеэр БШУ-ы сайд хэлсэн үгэндээ эдгээр бүтээлийг бид монголдоо төдийгүй дэлхийн шилдэг их сургууль, номын сангуудад түгээж, монголын боловсролын түүхэн замналыг хэн бүхэнд нээлттэйгээр танилцах, судлах боломжийг нээх болно гэдгийг онцоллоо.

 


Боловсролын салбарын 100 жилийн түүх ном боллоо
2021-11-11 17:28:28
Шинэ мэдээ
Санал асуулга