Үндсэн цэс
Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойн өдрийг тохиолдуулан үндэсний бөхийн барилдаан болж, 1992 оноос хойш уламжлал болгон зохион байгуулагдаж буй энэ жилийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглолоо. Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдааны дөрвийн давааны дараа Улсын Их Хурлын Тамгын газраас уламжлал болгон зохион байгуулдаг Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах арав дахь удаагийн тэмцээнд түрүүлсэн оролцогч нарт Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өргөмжлөл, медаль гардуулж, баяр хүргэсэн юм.
Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд эрэгтэй 80, эмэгтэй 32 шатар сонирхогч оролцож, эрэгтэй ангилалд Говьсүмбэр аймгийн оролцогч Э.Түвшинтөгс тэргүүн байр, нийслэлийн Сүхбаатар дүүргийн оролцогч С.Санждорж хоёрдугаар байр, Архангай аймгийн оролцогч Б.Доржсүрэн гуравдугаар байр. Эмэгтэй ангилалд Хан-Уул дүүргийн оролцогч Г.Санчирдулам алтан медаль, хоёрдугаар байрт Өвөрхангай аймгийн оролцогч Г.Батчимэг, Орхон аймгийн оролцогч Г.Хулан гуравдугаар байр эзлэв. Мөн энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж “Оюунлаг түшээ”-гээр шалгарч, өргөмжлөлөөр шагнагдсан юм.
Зургаагийн давааны дараа Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Э.Баттулга амжилттай барилдаж, дунд шөвөгт шалгарсан бөхчүүдэд шагнал гардуулав.
Ингээд шинэ Үндсэн хуулиа баталсны түүхт 30 жилийн ойн өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаанд 256 бөх зодоглосноос Ховд аймгийн Буянт сумын харьяат, улсын харцага Оргихын Хангай түрүүлж, Архангай аймгийн Цэнхэр сумын уугуул, улсын гарьд Мягмарын Бадарч үзүүрлэсэн бол их шөвөгт Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын харцага Баярхүүгийн Бат-Өлзий, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харъяат, улсын харцага Баянзулын Цэдэнсодном нар шалгарч үлдэв.
Шинэ Үндсэн хуулийн 30 жилийн ойн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын харцага О.Хангай түрүүллээ |
2024-03-27 17:03:09
2024-03-27 17:00:41
2024-03-27 16:52:31
2024-03-27 14:25:17
2024-03-27 14:12:28
2024-03-27 14:10:48
2024-03-27 14:09:13
2024-03-27 14:06:22
2024-03-27 13:21:48
2024-03-27 13:20:29