БШУ-ы сайд Л.Энх-Амгалан 11-11 төвд ажиллалаа

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн нар Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ажиллалаа. БШУЯ-ны газар, хэлтсийн дарга нар, харьяа байгууллагын удирдлагууд байлцлаа. Тэд иргэдтэй уулзаж, тулгамдаж буй асуудлыг сонсож, хариулт өглөө.

Энэ онд 11-11 төвөөс Боловсрол, шинжлэх ухааны яаманд 402 өргөдлийг шилжүүлжээ. Үүнээс:  

-Шийдвэрлэж, хариу өгсөн 355

-Хянаж байгаа 12

-Хүлээн авсан 15 өргөдөл байна.

Иргэдийн зүгээс боловсролын үйлчилгээтэй холбоотой дараах санал, гомдлыг хэллээ. Тодруулбал,

-Тусгай хэрэгцээт иргэдийн боловсролын тэгш хүртээмж

-Оюутан элсүүлэх журам

-Элсэлтийн ерөнхий шалгалт

-Элсэлтийн хураамжийн асуудал

-Дотоод, гадаадын сургалтын төлбөрийн тэтгэлэг

-Үнийн өсөлтөөс үүдсэн хөрөнгө оруулалтын ажлууд

-Цэцэрлэгийн хүртээмж зэрэг асуудлыг хөндөн асууж, хариулт авлаа.

Мөн боловсролын цахим шилжилтэд хувь нэмэр оруулах, боловсрол үйлчилгээний судалгаа, их, дээд сургуулиудын уялдаа холбоо гэхчлэн зарим асуудлаар бодитой санал санаачилга гаргасан иргэд ч байлаа.

Боловсрол, шинжлэх ухааны сайд иргэдтэй уулзах үеэрээ боловсролын үйлчилгээ авахад тулгарч буй иргэдийн гомдол, саналыг хүлээн авч, ил тод, нээлттэй, яаралтай шийдвэрлэхийн төлөө ажиллаж байгаа гэдгийг онцоллоо.

БШУЯ 11-11 төвөөс шилжүүлсэн өргөдөл, гомдлыг албан хэрэг хөтлөлтийн нэгдсэн системд бүртгэн өргөдлийн шийдвэрлэлтэд хяналт тавин ажиллаж байна.           

 


БШУ-ы сайд Л.Энх-Амгалан 11-11 төвд ажиллалаа
2022-06-13 17:33:38
Шинэ мэдээ
Санал асуулга