Төрийн бус байгууллагууд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулах саналаа өглөө

МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Л.ОЮУН-ЭРДЭНЭ

 ТАНАА

 

Санал хүргүүлэх тухай

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөлд санал авч байгаатай холбогдуулан тус байгууллагаас дараах саналтай байна. Үүнд:

Эдийн засгийн хүрээнд:

  1. 2020 оны сонгуульд МАН-н дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн 4.2.1-т “Уул уурхайн лиценз олголтыг олон нийтэд нээлттэй болгож, хууль зөрчиж олгосон зөвшөөрлийг хүчингүй болгоно” гэж тусгасны хүрээнд Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийг боловсруулан өргөн барих,  Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгох, талбайн солбицлыг сонгох процессын шатны авлигын эрсдэл бууруулах;
     
  2. 2020 оны сонгуульд МАН-н дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн 4.2.6-д “Уул уурхайн томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулахдаа олон улсын стандарт, хэм хэмжээг чандлан мөрдөнө” гэж тусгасны хүрээнд уурхайн нийгмийн нөлөөллийн үнэлгээг хийх журмыг боловсронгуй болгон мөрдүүлэх,   ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох журмыг сайжруулах авлигын эрсдлийг нь бууруулах. Тодруулбал тусгай зөвшөөрөл горилогч аж ахуй нэгжийн магадлан шалгах процессийг сайжруулах, эцсийн өмчлөгчийн бүртгэлийн мэдээллийг ашиглах, улс төрд нөлөө бүхий этгээдийн хамаарлыг тогтоох, Аж ахуй нэгжийн чадамжийг бодитоор тогтоох туршлага үгүй хөрөнгийн чадамжгүй компаниудад лиценз олгохыг зогсоох.

Засаглалын хүрээнд:

  1. 2020 оны сонгуульд МАН-н дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн 3.1.21-т “Улс төрийн намуудыг хэн нэгэн болон хэсэг бүлгийн явцуу ашиг сонирхолд үйлчилдэг бүлэглэл биш, нийтийн эрх ашгийн төлөө үйлчилдэг бодлогын нам болгох эрх зүйн орчинг бүрдүүлнэ” гэж тусгасны хүрээнд улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдлын тухай хууль батлуулж, эрх зүйн орчинг бүрдүүлэх;
     
  2. 2020 оны сонгуульд МАН-н дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн 3.4.14-д “Гэрч, хохирогчийг хамгаалах тогтолцоог сайжруулна” гэж тусгасны хүрээнд Шүгэл үлээгчийг /мэдээлэгч/ хамгаалах тухай хууль батлуулах;
     
  3. 2020 оны сонгуульд МАН-н дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн 3.1.12-т “Улс төр, бизнесийн хамаарлыг хязгаарлаж, ашиг сонирхлын зөрчлийг хязгаарлах эрх зүйн орчныг боловсронгуй болгоно” гэж тусгасны хүрээнд “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай”, “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай” хуулиудад “эцсийн өмчлөгч” Татварын ерөнхий хуульд “”эцсийн эзэмшигч” гэж нэг ойлголтыг өөрөөр тайлбарласан зөрүүг арилгах. Мөн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд эцсийн эзэмшигчийн мэдээллийг олон нийтэд ил тод болгох заалт оруулах хуулийн нэмэлт, өөрчлөлт батлуулах;
     
  4. Нээлттэй засаглалын түншлэл, Олборлох үйлдвэрлэлийн ил байдлын санаачилгын хүрээнд Монгол Улс бенефициар буюу “эцсийн эзэмшигч”-н мэдээллийг олон нийтэд ил тод болгох үүрэг хүлээсэн үүргийг биелүүлэх;
     
  5. 2020 оны сонгуульд МАН-н дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн 3.4.6-д “Төрийн байгууллага, эдийн засаг, нийгэм, соёлын хүрээнд жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, бүх түвшинд жендэрийн мэдрэмжтэй бодлого хэрэгжүүлнэ” гэж тусгасны хүрээнд “Геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарт жендэрийн талаар баримтлах бодлого”-н хэрэгжилтийг эрчимжүүлэх;
     
  6. 2020 оны сонгуульд МАН-н дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн 3.1.17-д “Төрийн болон нийтийн өмчийн үр ашигтай, зохистой ашиглалт, хэрэглээг дэмжиж “Үндэсний хэмнэлтийн хөтөлбөр”-г хэрэгжүүлнэ” гэж тусгасны хүрээнд төрийн өмчит байгууллагын худалдан авалтад байгаа авлигыг бууруулах, улс төрийн нөлөөг арилгах олон улсын сайн туршлага дээр үндэслэсэн авлигын эрсдлийн үнэлгээг гарган, гарсан дүгнэлтэнд анхаарч ажиллах.

КОВИД-19 цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлогын хүрээнд:
 

  1. 2020 оны сонгуульд МАН-н дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн 1.3.3-т “Эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээ, эмийн хөнгөлөлт авах зэрэг цахим эрүүл мэндийн системийг бүрэн нэвтрүүлж, эмчлүүлэгчийн нууцлалыг хангаж, зардал, хүлээгдэл, чирэгдлийг бууруулна” гэж тусгасны хүрээнд олон улсын сайн туршлага дээр үндэслэсэн эмнэлгийн гүйцэтгэлийг олон нийтэд мэдээлдэг, ил тод тогтолцоог бий болгох;
     
  2. 2020 оны сонгуульд МАН-н дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн 1.3.25-д “Эмийн аюулгүй байдлын лаборатори байгуулж, эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдал, бүртгэл, импорт, түгээлт, цахим хяналт, зохицуулалт боловсронгуй болгоно”, 1.3.26-д “зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн үнийг зохицуулж, эмийн үнийн хөөрөгдлийг хязгаарлан иргэнд учрах санхүүгийн хүндрэлийг бууруулна” гэж тус тус тусгасны хүрээнд эм, эмнэлгийн хэрэгслийн хуулинд өөрчлөлт оруулан, эмийн зохицуулалт, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангаж олон улсын нэгдмэл зохицуулалттай уялдуулан ажиллах чиг үүрэг бүхий орон нутагт хяналтын нэгжтэй, Засгийн газрын агентлаг байгуулан эмийн үнийг бууруулан чанарыг сайжруулах асуудлыг тусгах .

 

Эмийн Салбарын Ил Тод байдлын Эвсэл ТББ  , Транспэрэнси Интернэшнл Монгол ТББ


Төрийн бус байгууллагууд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулах саналаа өглөө
2020-08-10 20:23:02
Шинэ мэдээ
Санал асуулга