Төслийн хүрээнд цуврал сургалтын хаалтын ажиллагаа боллоо

Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албанаас Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа "Цахимаар үйлдэгдэж буй хүн худалдаалах гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах ур чадварыг бэхжүүлэх нь" төслийн хүрээнд зохион байгуулагдсан цуврал сургалтын хаалтын ажиллагаа өнөөдөр боллоо. Тус үйл ажиллагаанд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн хэлтсийн дарга Б.Одмандах, Бали Процессын Ази номхон далайн бүс нутаг хариуцсан газрын зохион байгуулалттай гэмт хэрэг, технологийн хөтөлбөрийн менежер Раян Винч, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Монгол дахь салбарын хөтөлбөрийн менежер Даниел Сэм нар оролцлоо.
Сургалтад хууль сахиулах болон цагдаагийн байгууллагын 19 албан хаагч оролцсон бөгөөд цахим ул мөр илрүүлэх арга, хэлбэр, хиймэл оюун ухаан ашиглах, цахим орчинд мэдээлэл цуглуулах, түүнд дүн шинжилгээ хийх арга зүйн ур чадварт суралцав.

 


Төслийн хүрээнд цуврал сургалтын хаалтын ажиллагаа боллоо
2024-06-13 23:32:25