Хором бүрийг мэдэр, Enjoy every moment
Лхагва, 2025-01-15
Үндсэн цэс
Toggle navigation
Онцлох
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Хотын мэдээ
Технологи
Фото мэдээ
Спорт
live
ХАЙЛТ
Фото сурвалжилга: "Даншиг наадам-Хүрээ цам 2022"
Аялал жуулчлалын өвөрмөц бүтээгдэхүүн "Даншиг наадам-Хүрээ цам 2022" шашин, соёлын наадам Хүй долоон худагт өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Гандантэгчэнлин хийд хамтран зохион байгуулж буй тав дахь удааг
Наадмын эхний өдөр хүрээ цам харайх ёслол болж, түмэн олны сайн сайхныг билэгдэн, саар мууг үргээх сор залсан юм. Мөн Даншигийн цол олгох хүчит 256 бөхийн барилдаан эхэлж, нэгийн даваа барилдсан бол өнөөдөр бөхийн барилдаан үргэлжилнэ.
Түүнчлэн монголчуудын их шүтээн Очирваань бурханы тахилга, Эзэн Богд Чингис хааны тахилга болж, лам нарын дунд ном хэлэлцэх-мэтгэлцэх, балин тосон урлал, хурал номын ая эгшиг унзад голч нарын тэмцээн өнөөдөр болно.
Хязаалан, их насны морьдын уралдаан, морьт сурын харвааны үзүүлбэр зохион байгуулна. Монголын соёл, шашны зан үйл, уламжлалт хэв шинжийг хадгалсан, өвөрмөц онцлогтой наадам болох "Даншиг наадам-Хүрээ цам"-ыг аялал жуулчлалын өвөрмөц бүтээгдэхүүн болгон х
2025 © Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан Мэдээ, мэдээллийг хуулбарлах хориотой
Хайх
×
Facebook Chat Widget by www.moment.mn