Үндсэн цэс
"Зөвлөлдөж шийдье" зөвлөлдөх санал асуулгын эхний шатны мэдээлэл цуглуулалт амжилттай үргэлжилж байна. 2023 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн 20.00 цагийн байдлаар мэдээлэл цуглуулалтын явц улсын хэмжээнд 70.8 хувьтай байгааг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Зөвлөлдөх санал асуулга хоёр шаттай бөгөөд санал асуулгын нэг дэх шатанд иргэдэд зөвлөлдөх санал асуулгын сэдвээр урьдчилсан мэдлэг, мэдээлэл өгөхгүйгээр санал асуулгын хуудсаар саналыг нь авна. Үүнд Монгол Улсын арван найман насанд хүрсэн иргэн оролцох эрхтэй юм. Эхний шатны мэдээлэл цуглуулалтад хамгийн сүүлийн удаа буюу 2020 онд явагдсан Улсын Их Хурлын болон аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулиар гаргасан сонгогчдын нэрийн жагсаалтаас тохиолдлын зарчмаар сонгож авсан 1570 хүн хамрагдана. Тусгайлан бэлтгэсэн мэдээлэл цуглуулагчид улсын хэмжээнд 157 цэгт ажиллаж, сонгогдсон өрхөд биечлэн очиж, санал асуулгыг авч байна.
"Зөвлөлдөж шийдье" зөвлөлдөх санал асуулгын эхний шатны мэдээлэл цуглуулалт 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөр дуусгавар болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
| "Зөвлөлдөж шийдье" зөвлөлдөх санал асуулгын эхний шатны мэдээлэл цуглуулалтын явц 70.8 хувьтай байна |
Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл, бэлэн байдалтай танилцаж, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцлээ
2025-09-26 10:08:19
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН СЭРГЭЭН ЗАСАХ ХӨГЖЛИЙН ТӨВ СЭРГЭЭН ЗАСАХЫН ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ГИШҮҮНЭЭР ЭЛСЛЭЭ
2025-09-26 10:03:33
Дэнжийн мянга орчимд 93 МВт хийн дулааны станцын барилгын ажлыг ирэх онд эхлүүлнэ
2025-09-26 10:02:10
2025-09-26 09:58:54
Ерөнхийлөгчийн дэмжлэгээр байгуулагдсан Эд эс, эрхтэн шилжүүлэн суулгах төв таван хүнд амьд донороос элэг шилжүүлэн суулгалаа
2025-09-26 09:56:32
Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор барилга ашиглалтад орлоо
2025-09-26 09:54:57
ЭНЭ ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН БАЙДЛААР ХУРИМТЛАЛЫН САНД 131.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШИГ, ХҮҮГИЙН ОРЛОГО ТӨВЛӨРӨӨД БАЙНА
2025-09-26 09:53:30
АЖЛЫН БАЙРАНД ДАГАЛДАН АЖИЛЛАХ ЗАГВАР БИЙ БОЛГОХ ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ
2025-09-26 09:51:28
Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төвийг нээлээ
2025-09-07 21:01:35
Өнгөрөгч наймдугаар сар 38 дахь бага тунадастай сар боллоо
2025-09-07 16:21:51