Х.Эрдэнэт-Од олон улсын жүдогийн холбооны удирдах зөвлөлд сонгогдлоо

Жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох Ташкентын Гранд Слам тэмцээний үеэр Олон улсын жүдо бөхийн холбооны /IJF/ удирдах зөвлөлийн хурал болж Монголын эмэгтэй жүдочдын анхдагчдын нэг МУГТ Х.Эрдэнэт-Одыг холбооны удирдах зөвлөлд сонгогдсон байна. Олон улсын жүдо бөхийн холбооны удирдах зөвлөл нийт 17 гишүүнтэй бөгөөд гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од нь дэлхийд жүдог хөгжүүлэх зөвлөлд Японы Олимпийн хорооны ерөнхийлөгч, Японы жүдо бөхийн холбооны тэргүүн Ясүхиро Ямашита болон Кодокан жүдогийн Их сургуулийн тэргүүн Харуки Уимуратай хамтран ажиллахаар болжээ.

 


Х.Эрдэнэт-Од олон улсын жүдогийн холбооны удирдах зөвлөлд сонгогдлоо
2021-03-09 10:43:47
Шинэ мэдээ
Санал асуулга