Үндсэн цэс
Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийн Анхдугаар чуулганы хуралдаанаар Улсын Их Хурлын даргыг сонгосон бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан хуралдааныг даргалсан юм. Улсын Их Хурлын энэ удаагийн сонгуулийн дүнгээр олонх буюу 62 суудал авсан Монгол Ардын Намыг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн Монгол Улсын Их Хурлын даргад Улсын Их Хурлын гишүүн Гомбожавын Занданшатарын нэрийг дэвшүүлж буйг танилцуулсан. Улсын Их Хурлын гишүүн Гомбожавын Занданшатар нь 2003-2004 онд Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд, 2004-2012 онд Улсын Их Хурлын гишүүн, 2009-2012 онд Гадаад харилцааны сайд, 2012-2013 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2016 оноос Улсын Их Хурлын гишүүн, 2017-2019 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, 2019 оноос Монгол Улсын Их Хурлын даргаар ажиллаж байгаа хэмээн Д.Тогтохсүрэн гишүүн танилцуулсан юм.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т “Улсын Их Хурлын даргыг хэлэлцүүлэггүйгээр сонгох бөгөөд гишүүн саналаа илээр гаргаж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар дэмжсэн бол Улсын Их Хурлын даргыг сонгох тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцно” гэж заасан байдгийг хуралдаан даргалагч танилцууллаа. Ингээд Улсын Их Хурлын даргыг сонгох санал хураалтыг гар өргөж явуулахад хуралдаанд оролцсон 75 гишүүн санал нэгтэйгээр Улсын Их Хурлын гишүүн Гомбoжавын Занданшатарыг Монгол Улсын Их Хурлын даргаар сонгохыг дэмжсэнээр энэ талаарх Улсын Их Хурлын тогтоолыг батлагдсанд тооцохоор шийдвэрлэв.
Хуралдаан даргалагч Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан хоёр дахиа сонгогдож буй Улсын Их Хурлын даргад гишүүдийн өмнөөс баяр хүргэж, Улсын Их Хурлын тамгыг гардуулж өглөө.
| Улсын Их Хурлын гишүүн Гомбожавын Занданшатарыг Монгол Улсын Их Хурлын даргаар сонголоо |
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23
Монгол Улсын Ерөнхий сайдаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг томиллоо
2026-03-31 10:39:12
МАН-ЫН БҮЛЭГ: ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ХҮРЭЭНД ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
2026-03-24 10:38:58
ГБХНХ-ЫН САЙД Т.АУБАКИР: ОДООГООР 135 МЯНГАН ИРГЭН ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХЭЛБЭРЭЭР ДААТГУУЛАГЧ БОЛСОН
2026-03-24 10:35:47
“Улаанбаатарын хавар–2026” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг болно
2026-03-24 10:16:04
УИХ-ын Ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцан олон нийтийн хэлэлцүүлэг явууллаа
2026-03-24 10:13:55
Баянгол дүүргийн төв эмнэлэг болон ахмадын эмнэлгийн хэсэгчилсэн засварын ажил дуусчээ
2026-03-24 10:12:27
Өнгөрсөн амралтын өдрүүдэд 2086.6 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
2026-03-24 10:10:43