Үндсэн цэс
Төрийн албаны хүний нөөцийг бүрдүүлэх зорилго бүхий ерөнхий шалгалтыг 2021 оны 3 болон 6 дугаар саруудад Төрийн албаны зөвлөлийн аймаг, нийслэл дэх Салбар зөвлөлүүд олон нийт, мэргэжлийн байгууллагуудтай хамтран хоёр удаа зохион байгуулаад байгаа билээ.
Энэ оны намар зохион байгуулах төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэл 10 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл нэг сарын турш явагдаж, нийт 8313 иргэн, түүний дотор нийслэлээс 4145 иргэн бүртгүүлээд байна. Одоогийн байдлаар шалгалтад бүртгүүлэгчдийн мэдээллийг нягтлах, баталгаажуулах үйл явц үргэлжилж буй бөгөөд шалгалтын хуваарийг 2021 оны 11 дүгээр сарын 08-нд Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсанд байршуулж, 11 дүгээр сарын 15-ны өдрөөс аймаг, нийслэлд тусгай хуваарийн дагуу шалгалтын үйл ажиллагааг эхлүүлнэ.
Төрийн албаны 2021 оны 3 дахь удаагийн ерөнхий шалгалтын бэлтгэл ажлыг хангах асуудлаар Төрийн албаны зөвлөлийн аймаг, нийслэл дэх Салбар зөвлөлийн удирдлага, нарийн бичгийн дарга нарыг оролцуулсан цахим уулзалт боллоо. Ерөнхий шалгалтын танхим, орчинд халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж, эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангах, гарч болзошгүй эрсдэлийг шуурхай шийдвэрлэх, шалгалтын бүртгэл мэдээллийг улсын бүртгэлийн “Хур систем”-тэй тулган нягтлах, шалгалтыг кибер халдлага, хөндлөнгийн нөлөөлөлгүй явуулж, мэдээлэл сүлжээний аюулгүй байдлыг хангах, интернет сүлжээний найдвартай байдлыг хангах зэрэг арга хэмжээг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран авч хэрэгжүүлэх талаар Төрийн албаны зөвлөлөөс үүрэг, чиглэл өгсөн байна.
| Төрийн албаны шалгалт ирэх сард явагдана |
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23
Монгол Улсын Ерөнхий сайдаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг томиллоо
2026-03-31 10:39:12
МАН-ЫН БҮЛЭГ: ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ХҮРЭЭНД ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
2026-03-24 10:38:58
ГБХНХ-ЫН САЙД Т.АУБАКИР: ОДООГООР 135 МЯНГАН ИРГЭН ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХЭЛБЭРЭЭР ДААТГУУЛАГЧ БОЛСОН
2026-03-24 10:35:47
“Улаанбаатарын хавар–2026” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг болно
2026-03-24 10:16:04
УИХ-ын Ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцан олон нийтийн хэлэлцүүлэг явууллаа
2026-03-24 10:13:55
Баянгол дүүргийн төв эмнэлэг болон ахмадын эмнэлгийн хэсэгчилсэн засварын ажил дуусчээ
2026-03-24 10:12:27
Өнгөрсөн амралтын өдрүүдэд 2086.6 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
2026-03-24 10:10:43