Төсвийн тухай хууль нийцэхгүй байгаа 196 төсөл арга хэмжээг төлөвлөгөөнөөс хасах саналыг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс гаргажээ

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаан хуралдлаа. Энэ удаагийн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн төслийн талаарх аудитын дүгнэлт, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн төсөлд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс өгсөн санал дүгнэлтийг сонсож, хэлэлцлээ.
Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн төслийн талаарх аудитын дүгнэлтийг Монгол Усын Ерөнхий аудитор Д.Занданбат, Үндэсний Аудитын Газрын Аудитын нэгдүгээр газрын захирал, тэргүүлэх аудитор Ц. Энхжавхлан нарын албаны хүмүүс гишүүдэд танилцууллав.
Гишүүд аудитын дүгнэлттэй холбоотой дараах асуултыг асууж хариулт авлаа.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Н.Ганибал: Төсвийн ил тод байдлыг хангаагүй бөгөөд Ирээдүй өв сан, хуримтлал хоёрыг холих нь зөв үү.
УИХ-ын гишүүн А. Адъяасүрэн: 2022 оны төсөв Ковидын дараах эдийн засгийг сэргээх төсөв болж чадсан уу. Үрэлгэн байдлыг багасагах тал дээр бодитой төлөвлөсөн зүйл тусгасан уу. Барилга бүтээн байгуулалт тал дээр төсөв их тавьсан байгаа нь цаг үеэ олсон шийдэл мөн үү.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Төр хувийн хэвшлийн түншлэлийн асуудлыг дэмжинэ гэсэн. Гэвч 2022 оны төсөвт энэ тал дээр тодорхой тусгасан дэмжлэг алга. Төсвөөс гадуур хийгдсэн өнгөрсөн жилийн цахилгаан дулааны хөнгөлөлт, бэлэн мөнгө тараалт зэрэг нь өнгөлөн далдлагдсан асар их хэмжээний төсвийн алдагдал явж байна гэж харж байгаа. Ирээдүй өв сангийн алдагдал 1.4, одоо байгаа 5.2 их наядын алдагдалтай төсөвтэй нэгдэхээр найм орчим их наядын алдагдалтай болохгүй юу. Ирээдүй өв сангийн мөнгө дуусчих вий.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Аудитын байгууллага, түүний даргын дээд эрх мэдэл нь юу байдаг юм? Засгийн газар удаа дараа хууль зөрчиж байгаа. Үүнд зөвлөгөө өгөхөөс гадна хариуцлага тооцох эрх мэдэл байдаг уу? Хараат бусаар ажиллахад, мөн хариуцлага тооцоход хууль эрх зүйн хүрээнд дутмаг зүйл байна уу хэмээн асууж хариулт авлаа.

Төсвийн тухай хууль нийцэхгүй байгаа 196 төсөл арга хэмжээг төлөвлөгөөнөөс хасах саналыг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс гаргажээ
2021-11-01 16:17:50
Шинэ мэдээ
Санал асуулга