Үндсэн цэс
Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимдаа ажиллах шинэ сайд нарыг өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөлд танилцуулжээ. Түүний танилцуулсан нэрсээс харвал
1.Шадар сайд Я.Содбаатар /УИХ-ын гишүүн асан/
2. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ /ЗГХЭГ-ын дарга, УИХ-ын гишүүн/
3. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар /Сангийн сайд, УИХ-ын гишүүн/
4. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл /Эрүүл мэндийн сайд, УИХ-ын гишүүн/
5. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар /УИХ-ын гишүүн/
6. Гадаад харилцааны сайд Н.Энхтайван /УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга/
7. Эрчим хүчний сайд Н.Тавинбэх /Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн захирал/
8. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд А.Ариунзаяа /Үндэсний статистикийн хорооны дарга/
9. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн /БСШУЯ-ны төрийн нарийн бичгийн дарга/
10. Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар /Зам, тээврийн хөгжлийн дэд сайд/
11. ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан /Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга/
12. Соёлын сайд С.Чулуун /Түүх, археологийн хүрээлэнгийн захирал/
13. Эрүүл мэндийн сайд Б.Цогтбаатар /ЭМЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга/
14. Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар /Барилга, хот байгуулалтын дэд сайд/
15. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр /БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга/
16. Уул, уурхайн сайд Г.Ёндон /Монголросцветмет” ТӨҮГ-ын үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал/ нарыг сайдаар томилуулахаар танилцуулсан байна.
У.Хүрэлсүхийн Засгийн газар 14 яам, 17 сайдтай ажиллах бөгөөд 4 сайдын албыг УИХ-ын гишүүн давхар хаших хуультай. Энэ дагуу 4 сайдын 2 нь өмнөх Засгийн газарт хашиж байсан сайдын албаа үргэлжлүүлж байгаа бол Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар сэлгэн ажиллахаар боллоо. Харин УИХ-ын гишүүн Х.Нямбаатар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллах юм. Шадар сайдаар УИХ-ын гишүүн асан Я.Содбаатар ажиллах бол үлдсэн 11 яамыг тэргүүлэх сайдыг салбарын мэргэжлийн хүмүүсээс сонгожээ. Үүний 2 нь салбарын дэд сайдаар ажиллаж байгаад ийнхүү дэвшин сайдаар томилогдох нь тодорхой болоод байна. Сайд нарыг лхагва гаригт чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж тангараг өргөснөөр бүрэн эрх нь хэрэгжиж эхэлнэ.
| Шинэ сайд нарын нэрс тодорлоо |
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23
Монгол Улсын Ерөнхий сайдаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг томиллоо
2026-03-31 10:39:12
МАН-ЫН БҮЛЭГ: ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ХҮРЭЭНД ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
2026-03-24 10:38:58
ГБХНХ-ЫН САЙД Т.АУБАКИР: ОДООГООР 135 МЯНГАН ИРГЭН ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХЭЛБЭРЭЭР ДААТГУУЛАГЧ БОЛСОН
2026-03-24 10:35:47
“Улаанбаатарын хавар–2026” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг болно
2026-03-24 10:16:04
УИХ-ын Ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцан олон нийтийн хэлэлцүүлэг явууллаа
2026-03-24 10:13:55
Баянгол дүүргийн төв эмнэлэг болон ахмадын эмнэлгийн хэсэгчилсэн засварын ажил дуусчээ
2026-03-24 10:12:27
Өнгөрсөн амралтын өдрүүдэд 2086.6 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
2026-03-24 10:10:43