Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачилжээ

УИХ-ын гишүүн Н.Учрал Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачилсан талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Хүний эрх, эрх чөлөө, түүний дотор хүний заяагдмал эрх буюу үзэл бодлоороо эвлэлдэн нэгдэх, жагсах цуглах, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хангахын тулд бид нэн яаралтай "Жагсаал, цуглаан хийх журмын тухай" хуульд өөрчлөлт оруулах ёстой. Тиймээс өөрийн бүрэн эрхийн хүрээнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачиллаа" хэмээв. Мөн "Одоо байгаа хуулийн заалтаа хэрэгжүүлснийхээ төлөө цагдаа, иргэн гэсэн талцал үүсч, түүнийг нь улстөржүүлдэг, эмх замбараагүй байдал үүсдэг байж болохгүй. Одоогийн хуулиар жагсаал цуглааныг засаг дарга бүртгэж бичгээр хариу мэдэгдэнэ гэж заасан. Хариу бичгээр илгээхгүй байхад л зөвшөөрөөгүй гэж үзэж түүнийг нь цагдаа нар албадан зогсоох, цаашлаад мөргөлдөөн үүсдэг гол асуудлын буруу энд л байна. Эс үйлдэхүйгээр иргэдийн заяагдмал эрх чөлөөг хязгаарлаж болохгүй. Цаашид иргэд жагсаж цуглахдаа бүртгүүлдэг, харин холбогдох албан тушаалтан тухайн жагсаал цуглааны аюулгүй байдлыг хангах үүднээс заавал холбогдох арга хэмжээг авдаг тогтолцоо руу орох ёстой" гэв.

 


Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачилжээ
2021-11-08 17:03:36
Шинэ мэдээ
Санал асуулга