Үндсэн цэс
2021 оны 11 дүгээр сарын 22-ноос 25-ны өдрүүдэд НҮБ-ын Ази-Номхон Далайн орнуудын Хөдөө аж ахуйн статистикчдын 29 дэх удаагийн хурлыг НҮБ-ын Хүнс, хөдөө ахуйн байгууллага болон Монгол Улс хамтран зохион байгуулж байна.
Хоёр жил тутамд зохион байгуулагддаг энэ удаагийн хурал анх удаа цахим хэлбэрээр болж байгаа бөгөөд энэ удаагийн хурлаар байгаль орчин, мал амьтан, газар тариалан, ойн аж ахуй, загас, ан агнуур, хүнсний аюулгүй байдал зэрэг сэдвүүдийн хүрээнд бодлого, шийдвэрт шаардлагатай тоон мэдээллийг тооцоход олон улсын туршлага, шинэлэг арга аргачлалыг хэлэлцэж байгаараа чухал ач холбогдолтой аж.
Хурлыг нээж Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэлсэн юм. Тэрбээр, Монгол Улсын Их Хурал хөдөө аж ахуйн салбараа шинэлэг, тогтвортой, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадвартай, үр ашигтай, эрсдлийг даван туулах чиглэлээр анхааран ажиллаж байна. Үүнд, Хүнсний тухай хууль, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, Малын генетик нөөцийн тухай хууль, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийг баталж, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд Төрөөс малчдын талаар болон Хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогын баримт бичигт тусгасан.
Монгол Улсын “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогод Байгаль орчинд ээлтэй ногоон хөгжлийг эрхэмлэн экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалж, байгаль орчны тогтвортой байдлыг ханган үр өгөөжийг нь өнөө болон ирээдүй хойч үе хүртэх нөхцөлийг бүрдүүлж, хүний амьдралын чанарыг сайжруулах зорилт тусгагдсан хэмээгээд уг чуулган бүс нутгийн хүнс, хөдөө аж ахуйн салбартай холбоотой хууль тогтоомж, бодлогын шийдвэр боловсруулахад шаардлагатай мэдээллийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой болно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.
Дөрвөн өдөр үргэлжлэх уг хурлаар оролцогчид цар тахлын энэ үед улс орон бүрд тулгамдаж буй асуудал, даван туулж байгаа сайн туршлага, Тогтвортой хөгжлийн зорилтын шалгуур үзүүлэлтийн тооцоолол, хөдөө аж ахуйн статистикийн шинэчлэл зэрэг сэдвээр мэдээлэл солилцоно.
| Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар НҮБ-ын Ази-Номхон Далайн орнуудын Хөдөө аж ахуйн статистикчдын 29 дэх удаагийн хурлыг нээв |
Бүгд Найрамдах Итали Улстай бүх талаар хамтран ажиллана
2025-12-04 16:51:33
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНИЙ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ДЭД САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ШАЛГУУЛАХ ХҮСЭЛТ ТАВЬЖЭЭ
2025-12-04 16:43:23
Х.Нямбаатар: Энэ онд 3933 нэгж талбар чөлөөлж, орон сууц, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлж байна
2025-12-04 16:39:25
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг Засгийн газрын тохируулагч агентлаг болгох саналыг хэлэлцлээ
2025-12-04 16:36:27
Монгол, Италийн аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагаагаа өргөжүүлж, харилцан ашигтай хамтрах сууриа тавилаа
2025-12-04 16:32:23
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХЭД ЧИГЛЭСЭН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
2025-12-04 16:29:31
“ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ- ТЕХНИКИЙН БОЛОН МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ОЛОН УЛСЫН ХУРАЛ 2025”-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
2025-12-04 15:54:47
Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл, бэлэн байдалтай танилцаж, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцлээ
2025-09-26 10:08:19
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН СЭРГЭЭН ЗАСАХ ХӨГЖЛИЙН ТӨВ СЭРГЭЭН ЗАСАХЫН ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ГИШҮҮНЭЭР ЭЛСЛЭЭ
2025-09-26 10:03:33
Дэнжийн мянга орчимд 93 МВт хийн дулааны станцын барилгын ажлыг ирэх онд эхлүүлнэ
2025-09-26 10:02:10