Монгол Ардын Нам хүний эрхэд суурилсан эрх зүйн шинэтгэлийг эхлүүлж, Монгол улсад хэрэгжиж буй хууль тогтоомжуудад хүний эрхийн дүн шинжилгээ хийх “Хүний эрхийн нөхцөл байдал – тулгамдсан асуудал – шийдвэрлэх арга зам” сэдэвт суурь судалгаа болон иргэдийн дунд хүний эрхийн тухай ойлголт хандлагыг үнэлэх социологийн судалгаануудыг судлаачдын багтай хамтарч хийсэн. Уг судалгааны дүгнэлтийг танилцуулж, хуульчдын саналыг сонсох “Хүний эрх ба хуульчдын оролцоо-1” бодлогын хэлэлцүүлгийг өчигдөр хүний эрхийн хуульч, судлаачдын дунд зохион байгуулсан бол өнөөдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд танилцууллаа. “Хүний эрх ба хуульчдын оролцоо-2” хэлэлцүүлэгт УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны гишүүд болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хуулийн зөвлөх, УИХ-ын даргын Ахлах зөвлөх, Хүний эрхийн үндэсний комиссын төлөөлөл, хүний эрхийн чиглэлээр мэргэшсэн хуульч судлаачид оролцов.
Хүний эрхийг дээдлэх санаачилгыг хэрэгжүүлэхэд ганц нэг намын бус бүх нийтийн оролцоо чухал. Тиймээс МАН энэхүү зорилгоо хэрэгжүүлэхдээ Монгол улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, төрийн бүх шатны байгууллагууд, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарч, саналыг нь сонсч ажиллах юм.
"Хүний эрх ба хуульчдын оролцоо-2" бодлогын хэлэлцүүлэг боллоо |
|