Үндсэн цэс
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Энэтхэг Улсын Парламентын дээд танхим Ражя Сабха-гийн дарга Венкаяа Наиду болон Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла нарын урилгаар 2021 оны 12 дугаар сарын 1-5-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Энэтхэг Улсад албан ёсны айлчлал хийнэ.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын энэхүү айлчлал нь Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлж, улс төрийн итгэмжилсэн харилцааг улам бэхжүүлж, парламент хоорондын хэлхээ холбоог өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж хоёр тал үзэж байгаа юм.
Айлчлалын үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Рам Натх Ковинд-д бараалхаж, тус улсын дэд Ерөнхийлөгч бөгөөд Парламентын дээд танхим Ражя Сабха-гийн дарга Венкаяа Наиду болон Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла нартай уулзаж, санал солилцоно.
Мөн Энэтхэг Улсын Засгийн газрын өндөр албан тушаалтнуудтай хоёр улсын худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжиж буй хамтын ажиллагааны томоохон төсөл, хөтөлбөрүүдийг урагшлуулах чиглэлээр ярилцана. Түүнчлэн Монгол, Энэтхэгийн хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон Газрын тосны үйлдвэрийн төслийн хэрэгжилтийн талаар Энэтхэгийн холбогдох байгууллага, албаныхантай санал солилцож, тус улс дахь газрын тосны үйлдвэртэй танилцана.
Энэхүү айлчлал нь Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад Парламентын тэргүүний түвшинд 11 жилийн дараа хэрэгжиж буй айлчлал юм.
| Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Энэтхэг Улсад айлчилна |
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23
Монгол Улсын Ерөнхий сайдаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг томиллоо
2026-03-31 10:39:12
МАН-ЫН БҮЛЭГ: ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ХҮРЭЭНД ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
2026-03-24 10:38:58
ГБХНХ-ЫН САЙД Т.АУБАКИР: ОДООГООР 135 МЯНГАН ИРГЭН ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХЭЛБЭРЭЭР ДААТГУУЛАГЧ БОЛСОН
2026-03-24 10:35:47
“Улаанбаатарын хавар–2026” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг болно
2026-03-24 10:16:04
УИХ-ын Ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцан олон нийтийн хэлэлцүүлэг явууллаа
2026-03-24 10:13:55
Баянгол дүүргийн төв эмнэлэг болон ахмадын эмнэлгийн хэсэгчилсэн засварын ажил дуусчээ
2026-03-24 10:12:27
Өнгөрсөн амралтын өдрүүдэд 2086.6 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
2026-03-24 10:10:43