Үндсэн цэс
УИХ-ын өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тэмдэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд танилцууллаа.
Үндсэн хуулийн нийгэмд гүйцэтгэсэн үүрэг, ололт амжилтыг бататган бэхжүүлэх нь зүйтэй хэмээн үзэж, Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбооноос 2021 оны арван нэгдүгээр сарын 3-ны өдөр, Үндсэн хуулийн цэцээс 2021 оны арван нэгдүгээр сарын 23-ны өдөр тус тус Улсын Их Хуралд ирүүлсэн санал болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсгийг үндэслэн “Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тэмдэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооноос боловсруулжээ. Байнгын хороо уг асуудлыг Лхагва гарагийн (2021.12.01) хуралдаанаараа хэлэлцсэн байна. Улсын Их Хурлаас 2003 онд баталсан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтад нэгдүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр болгон нийтээр тэмдэглэн өнгөрүүлэхээр заасан байдаг.
Үндсэн хуулийн 5 болон 10 жилийн ойг Улсын Их Хурлын тогтоолоор, 25 жилийн ойг Ерөнхийлөгчийн зарлигаар тус тус тэмдэглэн өнгөрүүлсэн байна. Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой 2022 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр тохиож байгаа бөгөөд “Төрийн ёслолын журам батлах тухай” Ерөнхийлөгчийн 2015 оны 119 дүгээр зарлигаар тэгш ой тохиосон жил Үндсэн хуулийн өдрийг тусгай хөтөлбөрөөр тэмдэглэхээр заасан байдгийн мөн санал, дүгнэлтэд дурдсан.
Төрийн байгуулалтын байнгын хорооны асуудлыг Лхагва гарагийн (2021.12.01) хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь “Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тэмдэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулахыг дэмжсэн гэдгийг Г.Ганболд гишүүн танилцуулсан юм.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, тодруулга хийх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул тогтоолын төслийг батлах санал хураалт явууллаа. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь “Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тэмдэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах нь зүйтэй хэмээн дэмжсэн.
| “Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тэмдэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа |
Бүгд Найрамдах Итали Улстай бүх талаар хамтран ажиллана
2025-12-04 16:51:33
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНИЙ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ДЭД САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ШАЛГУУЛАХ ХҮСЭЛТ ТАВЬЖЭЭ
2025-12-04 16:43:23
Х.Нямбаатар: Энэ онд 3933 нэгж талбар чөлөөлж, орон сууц, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлж байна
2025-12-04 16:39:25
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг Засгийн газрын тохируулагч агентлаг болгох саналыг хэлэлцлээ
2025-12-04 16:36:27
Монгол, Италийн аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагаагаа өргөжүүлж, харилцан ашигтай хамтрах сууриа тавилаа
2025-12-04 16:32:23
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХЭД ЧИГЛЭСЭН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
2025-12-04 16:29:31
“ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ- ТЕХНИКИЙН БОЛОН МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ОЛОН УЛСЫН ХУРАЛ 2025”-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
2025-12-04 15:54:47
Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл, бэлэн байдалтай танилцаж, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцлээ
2025-09-26 10:08:19
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН СЭРГЭЭН ЗАСАХ ХӨГЖЛИЙН ТӨВ СЭРГЭЭН ЗАСАХЫН ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ГИШҮҮНЭЭР ЭЛСЛЭЭ
2025-09-26 10:03:33
Дэнжийн мянга орчимд 93 МВт хийн дулааны станцын барилгын ажлыг ирэх онд эхлүүлнэ
2025-09-26 10:02:10