Үндсэн цэс
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжлээ.
Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж танилцууллаа. УИХ-аас Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд 2018 оны хоёрдугаар сарын 2-нд өөрчлөлт оруулахдаа өндөр насны тэтгэврийг дараалсан долоон жилийн буюу 84 сарын дундаж цалингаар тогтоохоор өөрчилсөн. Харин УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд уг хугацааг таван жил буюу 60 сарын дундаж цалингаар тооцож тогтоохоор дээрх төсөлд тусгажээ.
Төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн уг хуулийг баталснаар төсөвт хэдэн төгрөг тусгах шаардлага үүсэхийг тодруулав. Хуулийн төслийг санаачлагч УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, “2021 онд нийт 35 мянган хүн тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр 320-350 мянган төгрөгөөр тэтгэвэр авч байгаа. Уг үзүүлэлтээс үзвэл жилд 4 тэрбум төгрөг шаардлагатай” гэлээ.
Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар уг хуулийн төслийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн нийгмийн даатгалын багц хуулийн төсөлтэй нэгтгэн хэлэлцэхээр төлөвлөж байгааг хэллээ.
Ийнхүү хуулийн төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 61.5 хувь дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ.
| Тэтгэврийг 5 жилийн цалингийн дунджаар тогтоох хуулийн төслийг дэмжив |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23