Үндсэн цэс
Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан өнөөдөр 10.00 цагт эхэллээ. Хүндэтгэлийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар оролцов. Мөн Монгол Улсын Үндсэн хууль батлалцсан Ардын Их Хурлын депутатууд, Улсын Бага Хурлын гишүүд, Үндсэн хууль боловсруулах комисс болон ажлын хэсгийн гишүүд, Үндсэн хуулийн цэцийн дарга болон гишүүд, Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч, Засгийн газрын гишүүд, Улсын Ерөнхий прокурор зэрэг төрийн өндөр албан тушаалтнууд, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар, Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний төрөлжсөн болон Олон улсын байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгчид уригдан цахимаар оролцсон юм.

Үндсэн хуулийн 30 жилийн ойд зориулсан Хүндэтгэлийн хуралдааны танхимд Монгол Улсын Үндсэн хуулийн уг эхийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар залсан бөгөөд УИХ-ын гишүүд суудлаасаа босож хүндэтгэл үзүүллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 119-р зарлигаар баталсан “Төрийн ёслолын журам”-д Монгол Улсын Үндсэн хуулийн уг эхийг тэгш ойгоор буюу 5 жил тутамд залж, олон нийтэд сонирхуулна гэж заасан. Үндсэн хуулийн 30 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Үндсэн хуулийн уг эхийн албан ёсны хуулбарыг өнөөдөр Үндэсний музейд нээгдэж буй “Үндсэн хууль-30” үзэсгэлэнд олон нийтэд үзүүлж сонирхуулахаар тавиад буйг УИХ-ын дарга энэ үеэр сонордуулсан юм.
Дараа нь УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын Үндсэн хуулийн 30 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаанд үг хэллээ. Тэрбээр, Бидний монголчууд төрт ёс, хууль цаазны олон мянган жилийн түүхэн уламжлалтай ард түмээн. Их Монгол улсын төрийн үндсэн гол хууль “Их засаг” найман зууны, Бүгд найрамдах Монгол улсаа тунхаглан зарласан Анхдугаар Үндсэн хууль нэгэн зууны түүхтэй.
Харин эдүгээгээс яг 30 жилийн өмнө, яг энэ өдрийн морин цагт буюу 11 цаг 35 минутад Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хуулийг Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулийн хоёрдугаар чуулганаар баталсан шинэ түүхтэй, ардчилсан, чөлөөт Монгол улсын ард иргэд та бид билээ.
Монголын ард түмэн бид:
-улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж,
-хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж,
-төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж,
-хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж,
-эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгосон Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхагласан.
Түүхийг хүмүүс бүтээдэг. Гэхдээ хүн бүхэн түүх бүтээгч байж чаддаггүй. Харин 30 жилийн өмнө Монгол Улсын зорин тэмүүлэх шинэ замын эхлэлийг тавьж, шинэ ирээдүйн гэрэлт бамбарыг асаасан ардчилсан, шинэ Үндсэн хуулийг баталсан Үндсэн хууль тогтоогчид, АИХ-ын 430 депутат, УБХ-ын гишүүд, Үндсэн хуулийн төсөл боловсруулах комиссын гишүүд, тэдний ар талд техник, зохион байгуулалт, арга зүйн туслалцаа үзүүлж ажилласан Улсын Бага Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газрын ажилтнууд, сэтгэл итгэлээ зориулсан олон мянган хүмүүс бол жинхэнэ ёсоор түүх бүтээгчид юм.
Монголын шинэ түүхийг бүтээн туурвигч Та бүхэндээ тэгш дүүрэн 30 жилийн ойн баярын мэндчилгээг УИХ-ын нэрийн өмнөөс болон хувиасаа дэвшүүлж, ажил үйлсийн өрнүүн амжилт, амьдралын баяр жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе гэлээ /УИХ-ын даргын хэлсэн үгийг бүрэн эхээр нь эндээс уншина уу/ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
| Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан боллоо |
Бүгд Найрамдах Итали Улстай бүх талаар хамтран ажиллана
2025-12-04 16:51:33
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНИЙ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ДЭД САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ШАЛГУУЛАХ ХҮСЭЛТ ТАВЬЖЭЭ
2025-12-04 16:43:23
Х.Нямбаатар: Энэ онд 3933 нэгж талбар чөлөөлж, орон сууц, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлж байна
2025-12-04 16:39:25
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг Засгийн газрын тохируулагч агентлаг болгох саналыг хэлэлцлээ
2025-12-04 16:36:27
Монгол, Италийн аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагаагаа өргөжүүлж, харилцан ашигтай хамтрах сууриа тавилаа
2025-12-04 16:32:23
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХЭД ЧИГЛЭСЭН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
2025-12-04 16:29:31
“ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ- ТЕХНИКИЙН БОЛОН МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ОЛОН УЛСЫН ХУРАЛ 2025”-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
2025-12-04 15:54:47
Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл, бэлэн байдалтай танилцаж, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцлээ
2025-09-26 10:08:19
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН СЭРГЭЭН ЗАСАХ ХӨГЖЛИЙН ТӨВ СЭРГЭЭН ЗАСАХЫН ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ГИШҮҮНЭЭР ЭЛСЛЭЭ
2025-09-26 10:03:33
Дэнжийн мянга орчимд 93 МВт хийн дулааны станцын барилгын ажлыг ирэх онд эхлүүлнэ
2025-09-26 10:02:10