Үндсэн цэс
Анх 1925 онд Женев хотноо болсон Хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалтаас зургадугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийтээрээ “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргаж байжээ. Энэ цаг үеэс хүүхдийн эрх, түүнийг хамгаалах тухай ойлголт бий болж, тусгайлан авч үзэх болсон. Энэ өдрийг манай улсад 1952 оноос эхлэн тэмдэглэж ирсэн юм. Баяр ёслол болгон тэмдэглэхээсээ гадна хүүхдийн эрх, эрх чөлөөг хамгаалах тухай асуудлыг хөндөж бодлогын хэмжээнд тууштай арга хэмжээ авах цаг нэгэнт иржээ. Байгалийн гамшигт үзэгдэл, дайн дажин, гэмт халдлага болдог бусад улс оронтой харьцуулахад манайх тайван улс хэдий ч томчууд бидний хайхрамжгүй үйлдэл, хариуцлагагүй байдлаас улбаатай бяцхан үрс хорвоог орхисоор байна. Хамгийн сүүлийн жишээ гэхэд өнгөрсөн 7 хоногт 4-н бяцхан зүрх зогслоо. Барилгын компанийн хариуцлагагүй үйл ажиллагаа, хяналт шалгалт тавих ёстой төрийн байгууллагуудын ажилдаа хайхрамжгүй, сэтгэлгүй ханддагийн тод илрэл болж дөрвийн дөрвөн хүүхэд хорвоог орхилоо. Мөн дөрвөн сартай үрээ тэвэрсэн ээж байрны цонхоор үсэрлээ гэх мэт аймшигт үйл явдлууд ар араасаа хөвөрсөн 7 хоног өнгөрч байна. Энх цагт эвий үрс томчуудын хайхрамжгүй болгоомжгүй үйлдлээс болж амь насаа алдсаар байх уу. Маргааш дэлхийд, манайд хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиох гэж байна.Чимээгүй өнгөрөх үү.
| Маргааш ОУ-ын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23