Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх захирамж гаргаж Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөхөөр Н.Батхүүг томиллоо.
НЯМ-ОСОРЫН БАТХҮҮ НЬ:
-
1979-1989 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотын 1 дүгээр сургууль,
-
1989-1995 онд МУИС-ийг Ой зүйч мэргэжлээр төгссөн.
-
1995-1997 онд МУИС-д Ой судлалын ухааны магистрын зэрэг,
-
2009 онд БHСУ-ын Сөүлийн үндэсний их сургуульд Ой, хүрээлэн буй орчин судлалын ухааны докторын зэрэг хамгаалсан. МУИС-ийн профессор.
Ажилласан байдал:
-
1997-2008 онд МУИС-ийн Биологийн факультетийн Ой судлалын тэнхимийн багш, ахлах багш,
-
2001-2002 онд Япон Улсын Ибараки мужийн Ой судлалын хүрээлэнд зочин судлаач,
-
2003-2004 онд Оросын Шинжлэх ухааны академийн Алс Дорнодын салбарт зочин судлаач,
-
2008-2010 онд МУИС-ийн Биологийн факультетийн Ой судлалын тэнхимийн дэд профессор,
-
2010-2013 онд МУИС-ийн Биологи, биотехнологийн сургуулийн захирал,
-
2013-2021 онд МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийн профессор,
-
2017-2018 онд БНСУ-ын Сөүлийн үндэсний их сургуульд зочин судлаач,
-
2021-2022 онд МУИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал.
Бүтээлийн жагсаалт:
-
Олон улсын импакт фактор бүхий эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлүүлсэн өгүүлэл 25,
-
Дотоодын эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлүүлсэн өгүүлэл 19,
-
Олон улсын эрдэм шинжилгээний хурлын илтгэл 60,
-
Удирдаж хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр 23,
-
Ном, нэг сэдэвт бүтээл 11.
Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөхөөр Н.Батхүүг томиллоо |
|