Үндсэн цэс
УИХ дахь МАН-ын бүлгээс өнгөрсөн долоо хоногт Засгийн газарт чиглэл өгсний дагуу гол бүрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах, нийлүүлэлтийг сайжруулах талаар боловсруулсан хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ хуулийн төслийн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өгөв. Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль тогтоомжийн төслийг Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэж, дараа нь УИХ-д өргөн мэдүүлэх ажээ. Сангийн сайд мэдээлэхдээ "Бидний өдөр тутмын амьдралд өргөн хэрэглээний бараа шууд нөлөөлдөг. Эдгээр бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах үүднээс эрх зүйн орчинд яаралтай өөрчлөлт оруулах, төрийн гол институт болон Монголбанк үүнд ямар үүрэгтэй вэ гэдгийг богино хугацаанд тодорхойлох нь чухал байна. Ингэхдээ шатахуун, мах, гурилын үнэ, нийлүүлэлтэд онцгой анхаарна. Энэ төрлийн бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах чиглэлээр Засгийн газраас анхаарна. Үүнд бэлтгэн нийлүүлэгчдийн оролцоо ч чухал нөлөөтэй. Хамгийн гол нь бид төрөөс боломж өгнө. Дээрээс нь хувийн хэвшлийнхэн болон тал талын оролцоо сайн байх ёстой. Ингэснээр богино хугацааны үүссэн нөхцөл байдлыг бага хохиролтой давна. Дээр дурдсан гол гурван бараанд төвлөрнө. Өөрөөр хэлбэл, шатахуун, мах, гурилын үнэ, нийлүүлэлтэд онцгой анхаарна гэсэн үг. Ямар ч байсан шатахуунтай байхад бензин зогсохгүй. Монгол хүн мах, гурилтай байхад ямар ч байсан болно. Харин бусад нэр төрлийн барааг бүгдийг нь дийлэхгүй" гэв.
| Б.Жавхлан: Шатахуун, мах, гурилын үнийн тогтвортой байдалд онцгой анхаарна |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23