Үндсэн цэс
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Ш.Адьшаа өнөөдөр /2022.06.03/ өргөн мэдүүллээ. Энэхүү Хянан шалгах түр хороо нь хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч буй хүндрэлийг шалган тогтоох, дээрх асуудлын талаар санал боловсруулах үүрэгтэй ажээ.
Монгол Улс 2022 онд 18.0 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 3.8 сая тонн нүүрс экспортолж, төлөвлөж байсан экспорт саатан, улмаар нүүрсний экспортоос улсын төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөсөн 1.3 их наяд төгрөгийн орлого тасалдах нөхцөл байдал үүсчээ.
Түүнчлэн Монгол Улсын хилээр нэвтрэх тээврийн хэрэгслийн зардал хэт өссөн, үүнээс үүдсэн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн шалтгаан нөхцлийг тогтоох шаардлагыг үндэслэн Улсын Их Хурлын Хянан шалгах түр хороо байгуулахыг УИХ-ын 26 гишүүн дэмжиж, гарын үсгээ зурсан байна.
Тогтоолын төсөл нь 6 заалттай байх бөгөөд хянан шалгах түр хороог байгуулах үндэслэл, хянан шалгах түр хорооны хяналт шалгалтын сэдэв, хянан шалгах түр хорооны тусгай шалгалтын хүрээ хязгаарыг тодорхой асуудлаар ангилан тогтоож, Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүн болон тогтоолыг дагаж мөрдөх хугацааг тогтоожээ.
| “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” тогтоолын төслийг өргөн мэдүүллээ |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23