Үндсэн цэс
Завхан аймаг 73,8 мянган хүн амтай. Эдийн засгийн тулгуур салбар нь мал аж ахуй, энэ онд 3,7 сая мал тоолуулжээ. Гэхдээ дэд бүтэц, дулаан, цахилгааны дутагдал нь тус аймгийн хөгжлийг чөдөрлөж иржээ. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Монгол Улсын хөгжлийг хязгаарлагч зургаан хүчин зүйлийг шийдэхээр Засгийн газар ажиллаж, орон нутагт тулгамдсан асуудлыг шийдэхэд иргэдийн оролцоог хангаж, санал авч байна. Завхан аймгийн иргэд дараах төсөл, ажлуудыг нэн тэргүүнд хийх шаардлагатай гэж үзлээ. Үүнд Улиастай суманд баригдаж буй дулааны станцын 2-р хэлхээний гадна дулааны 9,8 км шугамын ажлыг 2023 оны төсөвт тусгаж эхлүүлэх, Арцсуурь-Нарийнсухайт -Шивээхүрэн чиглэлийн 1255 км төмөр замын төслийг эхлүүлж, Арцсуурь хилийн боомтын зэрэглэлийг нэмэгдүүлэх, Нөмрөг-Улаангом чиглэлийн А18 дугаартай автозамаас Арцсуурь хилийн боомт хүртэлх 159,5 км хатуу хучилттай авто зам барих, “Шинэ Завхан” төслийн хүрээнд Улиастай сумын Өлзийт багт 640 хүүхдийн хичээлийн байр, спорт заал, 150 хүүхдийн цэцэрлэгийн байр шинээр барих, Улиастай сумын Богд-Чигэстэй голын 290,3 м урт төмөр бетон гүүрийн барилга барих ажлууд багтаж байна. Засгийн газар энэ зун Бичигт-Зүүнхатавч, Арцсуурь-Шивээхүрэнгийн зүүн болон баруун чиглэлийн босоо тэнхлэгийн төмөр замын бүтээн байгуулалт, Ульхан, Хавиргын боомтыг авто замаар холбох бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгааг Ерөнхий сайд энэ үеэр хэллээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Завхан аймагт ажиллах үеэрээ МУИС-ийн Завхан салбар сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус сургууль 960 оюутны хүчин чадалтай ч өнөөдрийн байдлаар бакалавр, магистрын ангид 225 оюутан суралцаж байна. Их, дээд сургуулийн элсэлтийн квотод хязгаар тогтоодоггүйгээс оюутны тоо орон нутагт буурчээ. Тиймээс дээрх зохицуулалтыг өөрчлөх, орон нутагт чадварлаг багш, боловсон хүчнийг татах, оюутнуудын сурах идэвхийг дэмжих шаардлагатай байгааг сургуулийн удирдлагууд хэллээ. Ерөнхий сайд орон нутаг дахь их, дээд сургуулиудын тулгамдсан асуудлуудыг судлах ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэж, саналыг хэлэлцэхээр боллоо.
Ерөнхий сайд Завхан аймгийн залуусын төлөөлөлтэй мөн уулзаж, алсын хараатай сурч ажиллах, өндөр боловсрол эзэмших талаар ярилцлаа.

| Завхан аймагт дулааны шугам сүлжээг нэмэгдүүлж, Арцсуурь-Нарийнсухайт -Шивээхүрэн чиглэлийн 1255 км төмөр замын төслийг эхлүүлнэ |
Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна
2026-02-02 11:32:09
Газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамжийн тасалдал, хомстлоос урьдчилан сэргийлнэ
2026-02-02 11:29:40
“Хүнсний хувьсгал”-ын дүнд “Грийн групп” экспортын үйлдвэрээ ашиглалтад оруулжээ
2026-02-02 11:22:45
“Улаанбаатарын өвлийн наадам - 2026” эхэллээ
2026-02-02 11:19:03
Х.Нямбаатар: Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн өргөтгөлийг олон улсын нийтийн номын санд тавигдаж буй стандартын дагуу барьж байна
2026-02-02 11:16:31
УИХ-ын дарга Н.Учрал: Хөдөлмөрлөж байгаа хүн бүрт дарамт биш боломж олгож, төр нөлөөллөө багасгаж чөлөөлье!
2026-02-02 11:15:10
2026-02-02 11:13:19
Халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна
2026-01-15 10:59:00
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ТҮНШЛЭЛИЙН ГУРВАН ТАЛТ 2026-2028 ОНЫ УЛСЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА
2026-01-15 10:55:43
Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажлыг энэ онд эхлүүлнэ
2026-01-15 10:51:52