Үндсэн цэс
Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаанаар сонгон шалгаруулалтын оноогоор хамгийн эхэнд эрэмбэлэгдсэн Л.Ариунцэцэг, Д.Азжаргал нарыг Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчид, А.Мөнх-Өлзийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид, Н.Нямдавааг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид, Д.Сувд-Эрдэнийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид, У.Сайнбилэгийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид, Ц.Амармэнд, Б.Билгүүн, Д.Батхуяг нарыг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус томилуулах саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ.
Түүнчлэн өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлт ирүүлсэн гурван шүүгчийн асуудлыг дэмжиж, шүүгчийн албан тушаалаас чөлөөлүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр боллоо. Мөн хуралдаанаар шүүгчийн дараах сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлав. Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын шүүгчийн 1, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 1, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 1, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 1, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 1, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 1, Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 1, нийт 7 шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлахаар болов.
Нэр дэвшигчдийг 2022 оны долоодугаар сарын 18-ны өдрийн 09.00 цагаас 2022 оны наймдугаар сарын 16-ны өдрийн 17.00 цаг хүртэлх хугацаанд бүртгэхээр тогтов.
| Эрэмбэлэгдсэн дарааллаар өргөн мэдүүлнэ |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23