Үндсэн цэс
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар үе үеийн Улсын Их Хурлын дарга нараас бүрдсэн “Хуралдай” клуб 2020 онд байгуулагдаж, өнөөдөр (2022.07.04) ээлжит уулзалтаа хийв. Уулзалтад парламентын тэргүүнээр ажиллаж байсан Р.Гончигдорж (Улсын Бага Хурлын дарга 1990-1992 он, Улсын Их Хурлын дарга 1996-2000 он), Н.Багабанди (Улсын Их Хурлын дарга 1992-1996 он), С.Төмөр-Очир (Улсын Их Хурлын дарга 2001-2004 он), Н.Энхбаяр (Улсын Их Хурлын дарга 2004-2005 он), Д.Лүндээжанцан (Улсын Их Хурлын дарга 2007-2008 он), Д.Дэмбэрэл (Улсын Их Хурлын дарга 2008-2012 он), З.Энхболд (Улсын Их Хурлын дарга 2012-2016 он), М.Энхболд (Улсын Их Хурлын дарга 2016-2019 он) нар оролцов.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хаврын ээлжит чуулганаар батлагдсан онцлох хууль тогтоомжууд, Монгол Улсын эдийн засгийн төлөв байдлыг танилцуулж, гишүүд харилцан туршлага, санал, зөвлөмж солилцлоо.
Энэхүү клуб нь хууль тогтоох үйл ажиллагааг сайжруулах, парламентын тогтолцоог цаашид төлөвшүүлэх, судалгаа, шинжлэх ухаанд суурилсан мэтгэлцээний зарчмыг хэвшүүлэх, харилцан туршлага сургамжаа солилцох, тулгамдсан асуудлаа хамтран ярилцаж зөвшилцөх, парламентын гишүүдтэй хамтран уулзалт ярилцлага, хэлэлцүүлэг зохион байгуулах зэрэг чиглэлээр ажиллах сайн дурын механизм юм.
| “Хуралдай” клубийн дөрөв дэх удаагийн уулзалт боллоо |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23