Үндсэн цэс
Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, БШУЯ-ны газрын дарга нар, Боловсролын ерөнхий газар, нийслэлийн Боловсролын газрын дарга нарын бүрэлдэхүүнтэй нийслэлийн дүүргийн удирдлагуудтай уулзлаа.
Энэ үеэр БШУ-ы дэд сайд дүүргийн Засаг дарга нарыг цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажилд хороодоо зохион байгуулалтад оруулж, бодит тоон мэдээллийг ирүүлэх, компани, бизнес эрхлэгчид, хувийн цэцэрлэгийнхнийг татан оролцуулж хамтарч ажиллахыг хүслээ. Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хэсэг дүүргүүдэд ажиллаж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, асуудлыг шийдвэрлэж байгаа юм. Энэ долоо хоногт Налайх дүүрэгт ажиллана.
Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд:
-Түрээсийн цэцэрлэг
-Байгууллагын цэцэрлэг
-Хувийн цэцэрлэгүүдийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байгаа. Мөн төрийн өмчийн байруудыг цэцэрлэгийн зориулалтаар ашиглахаар хамтран ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн гадна үлдсэн 34 мянган хүүхдээс 22 мянга гаруй хүүхдийг цэцэрлэгтэй болгосон. Одоо 11 мянган хүүхдийг энэ онд багтаан цэцэрлэгт хамруулах ажлыг дүүргийн удирдлагуудтай хамтран хэрэгжүүлнэ.
Энэ ажлыг зохион байгуулахад үүсэж буй хүндрэл:
-Иргэдийн шилжилт хөдөлгөөн, хаягийн мэдээлэл дутмаг
-Дүүргүүдийн шинэ хороодын зохион байгуулалт байгаа юм. Үүнд анхаарч ажиллахыг дүүргийн удирдлагуудад танилцууллаа. Тэд цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхдээ түрээсийн хэлбэрээр шийдвэрлэх боломжийг дүүрэг бүрдээ судалж, ажил хэрэг болгохоор болов.


| Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр дүүргийн удирдлагуудтай хамтран ажиллаж байна |
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23
Монгол Улсын Ерөнхий сайдаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг томиллоо
2026-03-31 10:39:12
МАН-ЫН БҮЛЭГ: ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ХҮРЭЭНД ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
2026-03-24 10:38:58
ГБХНХ-ЫН САЙД Т.АУБАКИР: ОДООГООР 135 МЯНГАН ИРГЭН ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХЭЛБЭРЭЭР ДААТГУУЛАГЧ БОЛСОН
2026-03-24 10:35:47
“Улаанбаатарын хавар–2026” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг болно
2026-03-24 10:16:04
УИХ-ын Ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцан олон нийтийн хэлэлцүүлэг явууллаа
2026-03-24 10:13:55
Баянгол дүүргийн төв эмнэлэг болон ахмадын эмнэлгийн хэсэгчилсэн засварын ажил дуусчээ
2026-03-24 10:12:27
Өнгөрсөн амралтын өдрүүдэд 2086.6 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
2026-03-24 10:10:43