Үндсэн цэс
Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элссэний 60 жилийн түүхт ойг тохиолдуулан 2021 оны 6 дугаар сараас 10 дугаар сар хүртэлх хугацаанд манай улсын хүүхдүүд тус байгууллагын Дүрмийг монгол бичгээр буулган, бийрээр урнаар сийрүүлэх аян өрнүүлсэн. Уг аянд Монгол Улсын бүх 21 аймаг, Улаанбаатар хотыг төлөөлсөн 11-19 насны 37 шилдэг уран бичээч хүүхэд оролцсон билээ. ГХЯ-нд тэднийг төлөөлж 12 хүүхэд Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррешид үндэсний монгол бичгээр НҮБ-ын Дүрмийг бүтээсэн эх хувийг уг аяны түүхийг харуулсан товхимлын хамт гардуулан өгөв.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг уг арга хэмжээнд хэлсэн үгэндээ монгол хүүхдүүд НҮБ-д тус байгууллагын Дүрмийг монгол уран бичлэгээр ном болгон бэлэглэж байгаа нь Монголын хойч ирээдүй болсон хүүхэд залуучууд өвөг дээдсээс уламжлан ирсэн монгол бичгээ үнэнхүү дээдлэн хайрлаж, түгээн дэлгэрүүлэн үндэстний хэмжээний хэрэглээ болгох чин хүсэл эрмэлзэлтэй байгааг дэлхий нийтийн сонорт хүргэх билэг дэмбэрэлтэй үйл явдал болж байгааг онцлон тэмдэглэв.
| Үндэсний монгол бичгээр бүтээсэн НҮБ-ын дүрмийн эх хувийг гардуулав |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23