Үндсэн цэс
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, яамны газар хэлтсийн дарга нар, харьяа байгууллагын удирдлагууд хамтран нийслэл, 21 аймгийн аймгийн Засаг дарга нартай цахимаар хуралдлаа.
“Хөдөө аж ахуйн салбарын 2022-2023 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 277 дугаар тогтоол, “Өвөлжилт хаваржилтын болон ургац хураалтын бэлтгэл хангах тухай” Ерөнхий сайдын албан даалгавар гарсантай холбогдуулан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлыг орон нутгийн төр, захиргааны байгууллага, малчид, иргэд, аж ахуйн нэгжийн түвшинд сайтар зохион байгуулах талаар санал солилцох, үүрэг чиглэл өгөх зорилгоор энэхүү цахим уулзалтыг зохион байгуулав.
Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн мэдээгээр бэлчээрийн ургамлын ургалт 08 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар нийт нутгийн 50 орчим хувьд буюу Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорнод, Дундговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Дорноговийн зарим, Завхан, Өмнөговийн ганц нэг сумдын нутгаар сайн, 40-өөс илүү хувьд дунд, 10 гаруй хувьд буюу Баянхонгор, Говь-Алтай, Увс, Өвөрхангай, Өмнөговийн зарим, Баян-Өлгий, Завхан, Ховд, Дундговь, Дорноговийн ганц нэг сумдын нутгаар муу байна.
Зуншлага тааруу байгаа баруун 5 аймгийн удирдлагууд хадлан бэлтгэх боломжтой аймгуудтай гэрээ байгуулж, өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх ажлыг эрчимтэй зохион байгуулах, тарга хүч муу авсан болон бэлчээрийн даацаас хэтэрсэн малыг эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатай үүсэж байна. Хурлын үеэр сайд З.Мэндсайхан БНХАУ өнгөрсөн баасан гаригаас эхлэн хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг импортоор авч эхэлснийг дуулгаад Засгийн газрын зүгээс экспортыг ямар нэгэн хориг саадгүй явуулах чиглэлд бүх талаар анхаарч ажиллаж байгаагаа хэлсэн юм.
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх, мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан дараах чиглэл өгснийг хүргэж байна.
З.Мэндсайхан: Засгийн газар ХАА-н гаралтай бүтээгдэхүүний экспорт саадгүй байхад бүх талаар анхаарч байна |
2025-04-21 11:34:04
2025-04-21 11:29:32
2025-04-21 11:27:17
2025-04-21 11:25:08
2025-04-21 11:20:16
2025-04-21 11:18:17
2025-04-21 11:14:22
2025-04-21 11:10:55
2025-04-21 11:04:25
2025-04-21 11:00:44