Үндсэн цэс
УИХ-ын ээлжит бус чуулганаар УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өглөө. Тэрбээр “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс Үндсэн хууль дахь Ерөнхий сайд болон түүнээс гадна дөрвөн гишүүн Засгийн газрын гишүүн байж болно гэдэг заалт 1992 оны Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцэхгүй байна гэж үзсэн. Нэгэнт ҮХЦ эцсийн шийдвэр гаргасан учраас УИХ үүнийг хянах, авч хэлэлцэх эрх байхгүй. Гэхдээ цаашид үүсэх эрх зүйн орчныг хэрхэн вэ гэдэг асуудлыг ярихаас өөр аргагүй. Энэ асуудлаар бүлгээс хоёр шийдвэр гаргалаа. Нэгдүгээрт, хэдийгээр ҮХЦ-ийн шийдвэр эцсийнх ч гэлээ тайлбар, тодруулга авах хэрэгтэй гэж үзсэн. Үүнд цэц бүрэн эрхийнхээ хүрээнд хандах байх. Хоёрдугаарт, цаашид Үндсэн хуулийн өөрчлөлтийг ярих шаардлагатай болж байна. Гэхдээ шууд Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулж болохгүй. Яагаад гэвэл Үндсэн хуулийн өөрчлөлтийг УИХ-ын 57-оос цөөнгүй гишүүн батлах ёстой. ҮХЦ-ээс тайлбар ирсний дараа дахин хуралдаж хэлэлцэнэ" гэв.
| Д.Тогтохсүрэн: Цэцээс тайлбар, тодруулга авах шаардлагатай гэж үзсэн |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23