Үндсэн цэс
АН-ын Үндсэн дүрмийн хороо хуралдаж, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, О.Цогтгэрэл, Ш.Адьшаа, Б.Бейсен нарыг найман жилийн хугацаагаар намын гишүүнчлэлээс хасжээ. УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа хууль зөрчсөн гэж АН-ынхан эсэргүүцэж буй бөгөөд дээрх гишүүд үүнийг дэмжиж оролцон, намын дүрмийг мөрдөөгүй тул ийм арга хэмжээ авсан гэнэ. Мөн өнгөрсөн хавар УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ж.Батсуурь, Ц.Туваан нарыг АН-ын гишүүнчлэлээс хассан билээ. Харин энэ удаа Ж.Батсуурьт ногдуулсан сахилгын шийтгэлийг хүчингүй болгосон гэнэ. Иймд парламентад АН Д.Ганбат, Ж.Батсуурь, Б.Пүрэвдорж, Д.Бат-Эрдэнэ, А.Адъяасүрэн гэсэн таван гишүүнтэй үлдэж, бүлгээ татан буулгаж буйг тус намын дарга С.Эрдэнэ тэргүүтэй удирдлага нь өчигдөр мэдээлэв. Тэд эл шийдвэрээ УИХ-ын даргад уламжилжээ. Ингэхдээ АН-ыг төлөөлөн УИХ-ын дэд даргаар ажиллаж буй С.Одонтуяаг албан тушаалаас нь чөлөөлөхийг шаардсан байна. Нэгэнт УИХ-д бүлэггүй болж байгаа тул зөвлөл байгуулан ажиллах аж. Зөвлөлийг нь УИХ-ын гишүүн Д.Ганбат даргалах юм байна.
| АН-аас дөрвөн гишүүнийг хөөж, бүлгээ татан буулгав |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23